|06|

548 106 5
                                    

"Та үнэхээр тэгэхийг хүсэж байна уу?........тэгвэл тэгээ хүссэнээрээ бол түүнийг хүссэнээрээ ашигла гэж байна" Жиминий уураа барьж ядан шүдээ зуусаар хэлэх үгс Юнгиг түүнийг цохиход хүргэв. Юнги хамаг чангаараа түүнийг цохиогүй ч газарт унатал нь цохисон аж. Юнгигийн уур багтарч ядан завжаа шүдээрээ хазан "Тэгээд дөнгөж арван наймтай тэр жоохон охиныг хараалгуулаад үлдээх юм уу?........чи тэгж үнэхээр чадах юм уу?.........би андуурсан байжээ чи надаас ч хүйтэн сэтгэлтэй юм байна"

"Хайр хүнийг ийм болгодог юм" Жимин Юнгигийн үгийг таслан ингэж хэлээд хорсол дүүрэн нулимстай харцаар түүн рүү ширтэхдээ гараа сунгахыг нь хүлээн дотроо мянга мянган удаа түүний нэрийг дуудна. "Чиний хайр гээд байгаа зүйл чинь үнэн хэрэгтээ хайр биш намайг бүрэн өөрийн мэдэлд байлгах гэсэн шунал" Жиминий хорсол дүүрэн харцыг Юнгигийн хэлэх хэдхэн өгүүлбэр зөөлрүүлчих нь тэр.

Жимин:
Сэтгэл гээч зүйлийг харж болдоггүй ч мэдэрч болдог юм. Мэдэрч чадахгүй байвал түүнд чамайг гэсэн сэтгэл байхгүйг илтгэнэ.

4цагийн өмнө

Бэлтгэлийн өрөөний цантсан толийг цамцаараа арчин амьсгаадан зогсох Жиминийг Тэхён нэг гараараа нудран "Тээгч эхдээ үнэхээр үр шилжүүлэн суулгах юм уу?.......мэс хүргэх тийм ч сайн зүйл шиг санагдахгүй байна" гэж санаа зовсон аятай хэлэхэд Жимин амьсгаагаа дарахыг хичээн гараараа урдаа байх толийг тулаад "Яаж мэдсэн юм?" гэж Тэхёны асуултаас зөрөн түүнээс асуув.

"Үнэхээр мэдээгүй юм уу? Та хоёрын очсон эмнэлгийн эмч нь Минхяны талаар мэдээлэл тараасан байсан" Тэхён нүдээ эргэлдүүлсээр дуугаа өндөрсгөн ингэж хэлэхэд Жимин хамаг хүчээрээ урдах толио цохин гараад явчих нь тэр. Урьдын адил Юнги Жиминийг гарч явахыг мэдсэн хэр нь шүдээ зуун шал ширтсээр хоцрох аж.
Эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү нударгаа зангидсаар алхах Жиминий хажуугаар өнгөрсөн хүн болгон хуруугаараа чичлэн түүний талаарх цуурхлыг ам уралдан ярьж байх үзэгдэнэ. Хүн бүр түүний амьдралаар амьдарч үзсэн мэт аашилж байгаа нь даан ч хөөрхийлөлтэй.

Жимин:
Миний гарт дэлбээлсэн цэцэг. Эцэст нь надаар хороолгуулж байх шиг байна.

"Юу хүсээд байгаа юм?" гэж Жимин хойноо байх буйдан дээр лагхийн суухдаа асуухад түүний урд зогсох эмч хариу өгөлгүй чичгэнэн зогсоно. Жимин өмсөж ирсэн юүдэнтэй цамцныхаа халаасанд гараа хийгээд "Хариулахгүй юм биз дээ.........Хэрвээ мөнгө хүсэж Минхяны талаар тийм арчаагүй цуурхал тараасан байх юм бол" гэхдээ яриагаа дуусгалгүй гүнзгий амьсгал аваад "Залруул......Минхяныг биеэ үнэлэгч мэтээр бичсэн нийтлэлийг залруул гэж байна"

Without himWhere stories live. Discover now