Day-5

351 50 4
                                    

Жимин Жонгүүгт санаа зовсноосоо болон хэдхэн цаг унтаад сэрэхэд өглөөний 9 цаг өнгөрч байх аж.

Жимин нүүр гараа угаачхаад гарч ирэхэд Тэхён хэдийнээ сэрчихсэн байв.

Жимин яаран " Хурдан Жонгүүг дээр очъё, Тэхён!"

Тэхён санаа алдан " Өглөөний цай уу, Жимин. Чамайг өлслөө гээд Жонгүүг зүгээр болчихгүй биз дээ"

Жимин Тэхёны үгийг сонсоод чимээгүйхэн толгой дохин ширээнд суулаа.

Тэр 2 хөнгөхөн юм идээд эмнэлэг рүү яаравчлав.

Жимин Тэхён 2 эмнэлгийн үүдэнд ирэхэд Жонгүүгийн аав ээжтэй таарах нь тэр. Тэд хоорондоо үг солилгүй шуудхан дотогш орон Жонгүүгийн өрөө рүү явцгаалаа.

Өрөөнд ороход Жонгүүг Хусог 2 хэдийнээ сэрчихсэн байх аж.

Хусог инээмсэглэн " Та нар ирчихсэн үү? " гэхэд бүгд хөнгөн толгой дохив.

Жонгүүг тэдэн рүү харахгүй зүгээр л цонх руу ширтэнэ.

Жон хадагтай болгоомжлонгуй "Жонгүүг, чи уурлаад байгаа хэрэг үү?"

Жонгүүг санаа алдан " Би хэрэггүй гэж гуйгаа биз дээ. Яагаад намайг сонсохгүй ойлгохгүй байгаа юм бэ?"

Жон ноён хөмсгөө зангидан " Харин чи яагаад гэр бүлээ бодож болохгүй гэж! Чамайг ийм байгааг харах ээжид чинь ямар байхыг чи бодож үзсэнгүй юу?"

Жонгүүг " ТЭГЭЭД НАДААР ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?!"

Жон хадагтай сандран " Жонгүүг тайвшир. Ханиа чи ч бас. Ямартай ч чамайг зүгээр байгааг харсан болохоор гэртээ харьж хувцас хунараа солиод хоол хийгээд ирье. Ханиа явцгаая" гээд нөхрөө дагуулан өрөөнөөс гарах нь тэр.

Хусог сул дуугаар " Би аав ээжтэй гэр лүү явлаа. Усанд ороод тэдэнтэй хамт буцаад хүрээд ирье. Тэр болтол Тэхён Жимин 2 эндээ байж байг"

Жимин Тэхён 2 ч зөвшөөрөн толгойгоо хөнгөхөн дохиход Хусог гараа даллаад аав ээжийнхээ араас гаран явлаа.

Жимин хөмсгөө зангидан " Жонгүүг чамд хэцүү байгааг харж байна л даа. Гэхдээ чи эцэг эхтэйгээ ингэж ярьж болохгүй. Тэд чиний төлөө л бүхнийг хийж байгаа шүү дээ "

Жонгүүг " Мэдэж байгаа!"

Өрөөнд анир чимээгүй ноёлоход 3н залуу 3уулаа бодолд дарагдсан байх аж.

Ten Days || JiKookWhere stories live. Discover now