Day-7

315 50 14
                                    

Жонгүүгийг өглөө сэрэхэд ээж нь биш Тэхён угтах нь тэр.

Жонгүүг эвшээлгэн нүдээ нухлаад "Ээж хаачсан юм?"

Тэхён " Хоол бэлдээд ирнэ гэсэн. Май энэ ус уу" гээд стакантай ус Жонгүүгт өгөв.

Жонгүүг ус ууж байтал хаалга сүр сархийн нээгдэн түүнийг цочоосноос болоод аман дах усаа Тэхёны нүүр лүү тургиад хаячих нь тэр.

Тэхён ярвайн нүүрээ арчаад хаалганы зүг муухай харахад Хусог элгээ тэврэн чанга чанга инээх аж.

Жонгүүг "Ийм эрт юугаа хийж яваа юм!"

Хусог инээдээ арай ядан тэвчин "Ах нь сайхан мэдээ дуулгах гэсэн юм аа. БИ ЭНД АЖИЛЛАХААР БОЛСОН "

Тэхён ярвайн " эмнэлэгт та юу хийх юм? Цэвэрлэгч үү?"

Жонгүүг инээн " Сайхан хэллээ, хён"

Хусог толгой сэгсрээд " Эмнэлэгт эмчээр л ажилладаг юм байгаа биз дээ"

Жонгүүг " Хэн? Одоо та юу даа"

Хусог нүдээ эргэлдүүлснээ " Намайг Америк руу яах гэж явсан гэж бодоов. Мэдээж эмч болохын тулд. За за Юнги намайг хүлээж байгаа байх. Хамт захиралтай нь уулзана гэсэн юм"

Жонгүүг нухацтайгаар " Та Мин эмчтэй үерхээд байгаа юм уу? "

Тэхён гайхшран " Нөгөө аймаар харцтай эмч үү?"

Хусог " Би түүнтэй үерхдэггүй ш дээ. Гэхдээ тэр их өхөөрдмөөр эгдүүтэй биш гэж үү?"

Жонгүүг Тэхён 2 яг галзуу хүн харж байгаа аятай л түүн рүү харах бол Хусог тоосон шинжгүй гараа далласнаа өрөөнөөс гарав.

Хусогийг хүлээх авахад ирэхэд Юнги түүнийг хүлээн зогсож байх аж. Хусог түүнийг хармагцаа инээмсэглэн гараа даллахад Юнги анзаарсан бололтой гараа багахан өргөв.

Хусог " Би даргад чинь таалагдах болов уу? "

Юнги " Таалагдана аа. Гэхдээ чи түүний царайг магтвал илүү таалагдах болно гэж бодож байна. Тэр хүн нэлээн өөрийнхөө царайгаар бахархдаг хүн л дээ "

Хусог хөнгөн инээд алдан " Чи надад түүнд таалагдах арга заагаад байгаа хэрэг үү?"

Юнги мөрөө хавчин " Магадгүй ээ~"

Нэг л мэдэхэд тэд эмнэлгийн даргын өрөөний урд ирсэн байлаа. Тэднийг ороход залуухан цагаан халаадтай залуу угтан авав.

Ten Days || JiKookWhere stories live. Discover now