Night-2

361 48 3
                                    

Удалгүй Тэхён Жонгүүгийн аав ээжтэй орж ирэв. Тэгээд Жон хадагтай хүүгээ сахиж үлдэх гэж байсан ч Хусог болиулан гэр лүү нь явууллаа.

Хусог шөнөжингөө цурам ч хийлгүй Жонгүүгийг харж хонох аж.

Хусог жигд амьсгалан унтах дүүгээ хараад багагүй тайвширч байв.

" Харж суулаа гээд наад хүн чинь эдгэрчихгүй "

Хусог гэнэтхэн сонсогдсон хоолойгоос үхтлээ цочин золтой хашхирчихсангүй.

Хусог цээжээ даран эргэлзэнгүй хойш харан " С-сүнс үү?" гэхэд эмч доогтой инээгээд толгой сэгсрэв.

Эмч залуу " Энэ хүнийг асармаар байвал хүчтэй байх хэрэгтэй. Хэрвээ ингээд гөлийгөөд суугаад байвал өвчтөнөөс түрүүлээд мажийх нь байна чи" гэх намуухан дуу харанхуй өрөөг дүүргэнэ.

Хусог гунигтайхан инээмсэглээд "Чиний зөв. Тэгвэл хамт хооллоцгоох уу?"

Эмч нүдээ эргэлдүүлэн " Чи тааралдсан хүн болгондоо сээтэн хаядаг хэрэг үү?"

Хусог мэдэн будлин "Юу гэсэн үг юм? "

Эмч залуу нүдээ эргэлдүүлснээ "Тэгээд юм идэхээр явах юм уу, үгүй юм уу? "

Хусог толгой дохин " Явцгаая " гээд эмчийн араас түлхсээр гарцгаалаа.

================

Эмч нарын амралтын өрөөнд Хусог эмчтэй хамт гоймон иднэ.

Хусог гоймонгоо идэж дуусгаад хойш буйдан налж суугаад " Нээрээ 2уулаа танилцаагүй юм байна. Намайг Жон..."

Эмч хоосон аягаа ширээн дээр тавиад " Хусог гэдэг биз дээ"

Хусог том нүдлэн " Чи яаж мэдсэн юм? Арай үзэж хардаг чадвартай юм биш биз дээ"

Эмч тэсэлгүй инээн " За арай ч дээ. Чи намайг нээрээ санахгүй байгаа юм уу? "

Хусог " Бид бие биенээ таньдаг хэрэг үү? Тэгвэл уучлаарай би хүний царай сайн тогтоодоггүй юм л даа"

Эмч " Намайг Мин Юнги гэдэг. "

Хусог инээмсэглэн " Танилцсандаа таатай байна, Юнги"

Юнги хөмсгөө үл ялиг зангидан " Чи тэгээд дүүгээ яах гэж байна даа"

Хусог санаа алдаад " Би хамаг чадлаараа түүнд эмчилгээ хиймээр байгаа ч тэр өөрөө эсэргүүцээд байгаа нь л гол асуудал болоод байна. Магадгүй Жимин л ятгаж чадах байх"

Юнги " Нөгөө намхан саарал үстэй булцгар залуу юу?"

Хусог толгой дохин " Тийм ээ мөн. Гэхдээ чи бас намхан ш дээ "

Юнги түүн рүү муухай харан "Хэлсэн үгээ буцаасан чинь дээр шүү "

Хусог тоосон шинжгүй " Чи намхан, цайвар цагаан арьстай, давхраагүй нүдтэй гэхээр чи нөгөө хүргэлтийн залуу гэж үү? Чи яаж ажлаа амжуулдаг юм?"

Юнги мөрөө хавчин " Саначхав уу. Би зөвхөн тэр өдөр л пиззаны газар хүргэгч хийдэг юм. Манай нагац ахын газар гэх үү дээ. Тэгээд л би тусладаг юм. "

Хусог буйдангаас босон гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулан " За за. Би ч дүү дээрээ очъё доо. Гоймонгоор дайлсанд баярлалаа. Дараа би заавал дайлна аа"

Юнги " Тэр залуу дүүг чинь ятгаж чадна гэж бодож байна уу? "

Хусог санаа алдсанаа " Мэдэхгүй юм даа. Гэхдээ одоо түүнээс өөр Жонгүүгийг ятгаж чадах хүн алга"

Юнги Хусогийн мөрөн дээр гараа тавиад " Чи өөрөө дүүдээ эмчилгээ хиймээргүй байна уу? "

Хусог хөмсгөө зангидан " Хиймээр байна л даа. Гэхдээ би айж байна. Хэрвээ тэр өнгөрчихвөл яах болж байна аа?"

Юнги " Хэрвээ чи юу ч хийхгүй байсаар байгаад түүнийг алдахаас л дээр биш гэж үү? Ядаж чи дүүгийнхээ эцсийн амьсгал хүртэл хичээх болно шүү дээ"

Хусог " Би тэгээд Жонгүүгт гэртээ хагалгаа хийх болж байна уу? "

Юнги түүнийг шоолон инээвхийлснээ " Манайд л ажилд орчих. Мэс заслын эмчээр"

Хусогийн нүд сэргэн " Болно гэж үү?"

Юнги " Болох л байх. Би чамайг даргатайгаа уулзуулъя"

Хусог байдгаараа инээмсэглэн "Юнги чи надад ямар их тус хүргэж байгаагаа төсөөлөхгүй дээ" гээд Юнги тэврэн дороо үсэрч дэвхцэх нь тэр.

Юнги Хусогоос арай гэж салаад ярвайн " Одоо тайвширч үз. Маргааш ус цасанд ороод өнгө ороод сайн амраад нөгөөдөр энд хүрээд ирээрэй. "

Хусог баяртай нь аргагүй толгой дохин " Тэгэлгүй яахав. Дараа уулзталаа түр баяртай Юнги" гээд гараараа даллаад амралтын өрөөнөөс гаран явлаа.

Юнги үл ялиг мишээснээ толгойгоо сэгсрэн жижүүр эмч хийх ажлаа үргэлжлүүлэхээр тэндээс гарав.

W/N: Hey sain uu? Udaasan bol uuchlarai. Ene heseg deer ooriinhoo durtai ship-g oruulchlaa. Zgr bizde hehe. Tgd huurhun unshigchiddaa ner ogdog ym biluu gj bodloo. Yu gj bodotsgooj bn?

Ten Days || JiKookWhere stories live. Discover now