The End

478 60 19
                                    

Жиминийг маргааш ухаан ороход бүгд л түүн рүү санаа зовонгуй ширтэнэ.

Жимин духаа илэн санаа алдаад "Жонгүүг одоо хаана байгаа вэ?" гэж асуухад хэн нь ч үг унагааж зүрхэлсэнгүй.

Юнги " Бие нь ноорогт. Сүнс нь тэнгэрт"

Жимин " Ор-оршуулгыг нь хэзээ хийх юм?"

Жон хадагтай нүүрээ бууруулан "Бид шийдээгүй байгаа. Хусог нөгөө бичлэгээ Жиминд үзүүлэхгүй юм уу?" гэхэд Хусог толгой дохин Жонгүүгийн утсыг Жиминд өгөв.

Хусог " Наана чинь бичлэг байна лээ. Ороод хамт үзэцгээе" гэж хэлэхэд бүгд Жиминий хажууд цугларлаа.

Жимин зоригоо чангалан Жонгүүгийн утсыг нээн зургууд руу нь ороод хамгийн сүүлд нь байх бичлэг рүү нь оров.

Бичлэг эхлэхэд Жонгүүг өнөөх зуслангийн байшингийн захын өрөөнд байгаа нь илт харагдана.

Жонгүүг шилэн хүзүүгээ илэн муухан инээмсэглээд " Яг ингээд бичлэг хийсэн чинь үнэхээр ичмээр юм аа. Гэхдээ хэрвээ та нар минь энэ бичлэгийг үзэж байгаа бол харамсалтай нь би үхчхэж..../хэсэг чимээгүй болох/
Яагаад ч юм нулимс гарахгүй байна. Магадгүй та нарыгаа гомдоосон тэр үед хамаг нулимсаа урсгачихсан болохоор юм болов уу? Бас би хэтэрхий жаргалтай байгаа болохоор тэр байх. Учир нь миний хайрладаг хүмүүс ч бас надад хайртай. Би ч үнэхээр азтай залуу юм даа...
За одоо гол юмаа хэлье. Хэрвээ би хагалгааг дийлэхгүй өнгөрчихвөл өөрсдийгөө битгий буруутгаасай гэж хүсч байна. Та нар минь миний төлөө хангалтай их зүйл хийсэн шүү дээ. Харин ч зүгээр. Би бүр хааяа өөрийгөө өвчнөөр биш гадны нөлөөтэй үхчхээсэй гэж хүсдэг гээч....
Ийм хувиа хичээсэн зүйл хэлж байгаад уучлаарай./санаа алдах/
Бас Мин эмчээ би танд дургүй ч ахыг минь та сайн халамжилж, хайрлаж чадна гэдэгт итгэж байна. Надад хагалгаа хийх эмчийг ах биш өөр эмчээр сольж өгөөрэй, за юу. Ахыгаа надаас болж шаналгамааргүй байна. Та ч бас тэгж бодож байгаа байх.
Мин эмчээ ах минь инээж байгаа ч дотроо уйлж байдаг хүн болохоор та миний өмнөөс аргадаж өгөөрэй. Би танд итгэж байгаа шүү."

Юнги толгойгоо хөнгөн сэгсрээд "Муу зэвүү бацаан " гэж амандаа бувтнав.

Бичлэг үргэлжилсээр...

Жонгүүг "Ааваа ээжээ та 2ынхоо урдуур орж байгаад уучлаарай. Уучлаарай. Бас би та 2ынхоо хүү болж төрсөндөө маш их баярладаг. Үргэлж аав шигээ ухаалаг, ээж шиг сайхан сэтгэлтэй байхыг би үргэлж хичээдэг байсан шүү. Та нар минь гайхалтай эцэг эх. Бага ч гэсэн та нараараа бахархуулах зүйл хийхийг хүсдэг байсан ч би чадсангүй. Уучлаарай бас баярлалаа үүнээс өөр хэлэх зүйл надад алга даа. Хэрвээ хойд төрөл үнэхээр байдаг бол эрүүл саруул төрөөд та 2ынхоо хүү болж дахин төрөхийг би юу юунаас илүү хүсч байгаа болохоор та нар минь зөвшөөрнө биз дээ "

Жон хадагтайн нулимс хацрыг нь даган бөмбөрнө. Жон ноён эхнэрээ энгэртээ наан тэврээд " Бидний хүү болж төрсөнд баярлалаа, Жонгүүг. Мэдээж бид дараа төрөлдөө ч чиний эцэг эх болохыг зөвшөөрнө, тийм биз дээ хонгор минь" гэж эхнэр лүүгээ харахад Жон хадагтай ч толгой дохих аж.

Жонгүүг " Одоо чиний ээлж Тэхён. Үнэндээ бол чиний тухай хэлэх үг надад алга. Чамайг хангалттай өөрийгөө аваад явах чадалтай нэгэн гэж би боддог. Чи сайн найз бас сайн өрсөлдөгч. Чи хэзээ ч миний итгэлийг алдаж байгаагүй. Бас цаашдаа ч тийм байна гэж итгэж байна. Бас тэгээд хэн нэгэнд видео тоглоомоор хожигдоод үзээрэй. Би чамайг орой унтаж байхад чинь дарж ална шүү. Бас Жиминийг хөлөө олоход нь туслаарай."

Тэхён санаа алдсанаа " Чамайг дээ. Муу Жон Жонгүүг. Санаатай амьтан" гэж өөртөө сонсогдох төдий шивнээд амжив.

Жонгүүг " Тэгэхээр одоо чи л үлдлээ, Жимин. Намайг зөрүүлж хайрласанд баярлалаа. Хэдий чамд маш олон зүйлийг хэлмээр байгаа ч гэмшээд чадахгүй нь. Гэхдээ юу юунаас илүү чиний мэдэх ёстой ганц л зүйл бол би чамд хайртай, Жимин. Би юу юунаас илүү чамайг л жаргалтай байхыг харах дуртай. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа гэж бодож байна.
Эцэст нь гэхэд би бүгдэд чинь би маш их хайртай шүү. Намайг бодох болгондоо инээж байгаасай гэж хүсч байна. Учир нь би та нарыг надаас болж уйлахыг зөвшөөрч чадахгүй нь. Ялангуяа оршуулган дээр минь. Би удаан бодсоны дараа ингэж шийдсэн юм. 10аад хоногийн дараа болох төрсөн өдрийг минь урьдчилан тэмдэглэж байна аа гэж бодоод бүгд ямар ч гашуудалгүй үдэшлэг маягаар хийж өгөөсэй гэж хүсч байна. Их юм гуйж байгаад уучлаарай. Яасан ч төрсөн өдрийн бялууг мартаж болохгүй шүү. Iron man-ий зурагтайг аваарай. Тэгээд хар хар хувцас биш ганган гэгч нь хувцаслаад тэмдэглээрэй дээ. Нээрээ намайг чандарлаад зуслангийн байшингийн хажууд байдаг ой модтой уулын орой дээрээс нь намайг цацаарай. Бухимдахаараа ирж орилж байхгүй юу. Би ер нь яагаад ийм цоглог байгаагаа сайн мэдэхгүй л байна.
/туулайн шүдээ гарган инээх/ Намайг дурсахдаа үргэлж инээж байгаарай. Сайхан залуу байсан шүү гээд. Хэрвээ надад гайхамшиг тохиогоод олон жил амьдарч чадахаар болвол би энэ бичлэгээс их ичих байх даа. Тэгвэл би устгана аа. Бас би өвчнөөсөө өөр шалтгаанаар нас барвал би илүү жаргалтай байх юм шиг ээ. За ямартай ч хайртай шүү. Баяртай " гээд гараа даллав.
Гэтэл араас нь "Жонгүүг юу хийж байгаа юм? Би чамайг байхгүй байхаар чинь их хайлаа" гэх Жиминий хоолой сонсогдон бичлэг дуусав.

Бүгд л нүдэндээ нулимстай инээмсэглэж байлаа.

W/N: Ингээд бичвэр маань дууслаа. Уншиж байсан бүхий л уншигч нартаа баярлалаа. Би уйлахаар бичье гэж бодсон ч болиод сэтгэл хөдөлгөм бичихийг хичээсэн шүү😉Бас та нарыгаа saviour гэснийг мэдсэн үү? Saviours borahea😍💕💜😘🤗❤️

Ten Days || JiKookWhere stories live. Discover now