Day-10

340 45 12
                                    

Жиминийг өглөө сэрэхэд Жонгүүг хажууд нь байсангүй. Жимин хувцсаа өмсөн нүүр гараа угаачхаад доош буусан ч тэр байхгүй байв.

Жонгүүгийг гадаа хайсан ч олдсонгүй. Жимин аргаа баран дээд давхрын өрөөнүүдийг нэг нэгээр нь онгойлгон хайж явсаар сүүлийн өрөөний хаалгыг онгойлгоход Жонгүүг цааш харан ямар нэгэн зүйл хийж байх нь тэр.

Жимин " Жонгүүг юу хийж байгаа юм? Би чамайг байхгүй байхаар чинь их хайлаа"

Жонгүүг утсаа хурдхан халаасандаа хийгээд Жимин рүү инээмсэглэн "Юу ч биш дээ. Чи их айсан бололтой. Арай чамайг хаяад явчхаж гэж бодоогүй юм байгаа биз дээ"

Жимин толгойгоо сэгсрээд " Нэг газар унаад өгсөн байх вий л гэж их айлаа"

Жонгүүг ярвайн " Муу ёртой юм"

Жимин инээд алдан " За алив ээ юм идэцгээе. "

Тэд доош гал тогооны өрөөнд орж ирэн авчирсан хүнсээрээ идэх юм бэлтгэх өөрсдийгөө цатгаад авав.

Тэгээд тэр 2 гадагш гаран модны сүүдэрт налайн хэвтэцгээнэ.

Жонгүүг " Хён хэрвээ надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол таныг бага гуниглаасай гэж хүсэж байна. Бас миний төлөө цаашаа жаргалтай амьдраасай гэж."

Жимин өндийн суугаад Жонгүүгийн гараас атгаад " Битгий ийм зүйл ярь л даа. Бүх зүйл сайхнаар төгсөх болно."

Жонгүүг Жиминий өөдөөс харан суугаад " Гэхдээ би хэрвээ гэсэн шүү дээ. Та надад амлаач. Цаашдаа үргэлж инээмсэглэж амьдарна аа гэж"

Жимин санаа алдан " Ойлголоо. Амлаж байна"

Жонгүүг дэггүй инээмсэглэн "Тэгвэл амлалтаа баталгаажуулаад" гэж хэлээд Жиминий уруул дээр шоб хийтэл үнэсээд авав.

Жимин ч жаргалтай нь аргагүй инээмсэглэх аж.

Жонгүүг утсаа гаргаж ирэн цаг хараад " Бурхан минь. Хэзээдээ өдрийн 1 цаг болчихдог байна аа. Одоо очихгүй бол ах ч их уурлана даа"

Жимин " Тэгвэл одоо хөдөлцгөөе."

~~~~

Жимин жолоо барин явах бол Жонгүүг дэргэд нь бананатай сүүгээ уун явна.

Жиминий тэвчээр алдагдан " Чи одоо болох юм биш үү! Арын суудлаар дүүрэн чиний сүүний хайрцагнууд. "

Жонгүүг " Хэнд хамаатай юм"

Жимин " Би юу? Бананатай сүү юу?"

Ten Days || JiKookWhere stories live. Discover now