𝕮𝖍𝖖𝖕𝖙𝖊𝖗 𝖔𝖓𝖊

451 53 1
                                    

🥀

🥀

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Зүрх сэтгэлгүй...

Түүний минь сүүлчийн үг.

     Ялдам дулаан инээмсэглэлээрээ намайг ийнхүү хараачихаад явсан бүсгүйн үг.

Зүрх сэтгэлээ гээчихсэн.

Түүнийг явуулахдаа хэлсэн үг.

      Тэр эр гээсэн юм биш. Угаас байгаагүй. Цээжинд нь цохилдог тэр зүйл яавч зүрх гэгч нь биш болов уу?

     Хөндий цээжин дэхь тэр зүрх цохилбол тэр үхэх болно. Хамгийн гаслантай адгийн үхэл отож буй. Хөөрхий хархүү үхлээ эрсээр.

     Хаана нуугдаж байгаа бол. Тэр бүсгүйн үгэнд үү, нүдэнд нь шигтгэсэн гунигт уу?

    Улаан өнгөөр будагдсан мутраараа цусан толбо адил бэхээр цагаан цаасан дээр өчил үгсээ бичнэ.

Чи минийх болгоогүй
тун харамсалтай.

Миний тамхи,


Шунал хүслээр
дүүрэн эмэгтэй.

Миний мансуурал,


Аяа чи минь юутай
сайхан билээ.
Миний Белла

    Хорчин зүрхээ эрэх эр хорон үгсээр захиагаа тамгаллаа. Түүнд нэгэн тайтгарал, хязгааргүйг хязгаарласан хана бий.

   Үзэсгэлэн гоо хархүүг орхин одох цагаа өөр нэг гоо айлчилсан юм. Мансуурал, хорсол, цусан дуслууд...

   Цасан цагаан өнгөтэй нүүрсэн хар мөртэй нунтгийг амсахдаа дэлхий атганд нь орсон баатрын инээмсэглэл тодорно. Ой гутам дүрслэлээр ураг барилдсан бүсгүйн амьдралыг сүйрүүлж буйдаа баясах сэтгэл байж ч болох юм. Тааварлашгүй агаад дааж давахгүй.

    Гэвч тэр айсан эсвэл байж ядсандаа дагжин чичирч байлаа.

   Хаалганы цаанаас эцэг эхээс өгсөн нэр болох Сүбин ноёнтон хэмээн дуудсан ч би түүнийг Араатан гэж нэрлэе.

    Араатан гоёмсог цагаан гартай ч цусанд дүрэгдэх мөчид илүүтэй чамин, нүдээрээ инээмсэглэн байхдаа бус улайсан дайрч буй үедээ үзэсгэлэнтэй.

    Ухаан орохын тулд нүүрээ чангахан алгадаад өрөөнөөс гарлаа.

    Тэр гэнэн цагаан мишээлтээр зарц эмсийн харцыг булааж байв. Түүний нүдэнд Үзэсгэлэн гоотой тунчиг адил бүсгүй үзэгдэх нь тэр.

"Чиний нэр хэн бэ?"

   Ядруухан хувцастай бүсгүй айж сандарсандаа салганан "Лила" хэмээн айлдлаа.

    Араатан, Үзэсгэлэн гоог өөр эрийн өвөрт орохоос өмнө түүнийг цорын ганц нэгэн болгоно гэж амласан билээ.

   Тэр амлалтаа хэзээ ч мартаж байгаагүй. Ёр шүгэлчихсэн юм шиг бүх зүйлийг биелүүлдэг.

   Түүний хамгийн эхний хөнөөсөн бүсгүйн нэр Валентина, хормой султай нэгэн байсан тул гарт нь гүйгээд орчихсон.

   Араатанд хохирогч хэрэгтэй. Тэр хохирогч болсон.

   Сарнайн сүүлчийн дэлбээ газар унах үед тэр түүнийхээ цусыг урсган сэтгэлийн амар амгаланг олох болно.


©️All right Reserved. 2020.

Үзэсгэлэн гоо ба Араатан ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now