𝕮𝖍𝖆𝖕𝖙𝖊𝖗 𝖘𝖎𝖝

172 40 0
                                    

🥀

Мянган жилийн турш

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

Мянган жилийн турш

Ганцаардал дунд өнгөрүүлсэн амьдралд


Мянган титэм ээлжлэн зүүх

Ганцхан тэргүүн оршино.

"Та гайхалтай байлаа. Тийм биш гэж үү Исабелла."

     Белла чимээгүй толгой дохиход Киалла Сүбиний гараас сугдан инээмсэглэв.  Сүбин Белла руу гараа зангахад тэрээр цай аягалан Киаллад өглөө.

"Энэ гурав хоногийн өмнө хятадаас авчирсан цай. Тансаг зэрэглэлийн амттай."

     Араатан ийнхүү хэлэхэд хадагтай шунахайран уув. Удалгүй нүүр нь цэвхий цайн хоолойгоо барьсаар газар тэрхийн уналаа.

"Белла чи байхад би гараа цусанд дүрэх ч хэрэг алга. Чи цус дусгалгүй түүнийг хороочихлоо. Үнэхээр үзэсгэлэнтэй."

    Беллагийн царай цогцосноос илүү цэвхий байсанд Сүбин түүнийг тайтгаруулах бус улам ихээр айлгана. 

"Одоо чи хааны охин, сайдын эхнэр боллоо. Мэдээж энэ хадагтайн ачаар. Түүнд баярлалаа гэж хэлэхгүй юм уу?"

     Чимээгүй зогсох улам илүү хохирол дагуулахыг тэр мэдэж байсан тул эсэргүүцэл үзүүлэлгүй хэлсэн зүйлийг нь даруй хийв.

"Өнөөдөр дуулгавартай охины дүрд тоглох чамд хөгжилтэй  байна уу?"

"Тийм ээ."

"Энэ чинь л миний бүсгүй. Үргэлж намайг гайхалтай болгодог үзэсгэлэнтэй нэгэн. Чи тийм үнэ цэнтэй."

     Араатны толгойд үргэлж ямар нэгэн аймшигтай бодол эргэлдэж байдаг. Хамгийн эхнийх гэвээс Беллатай ижил бүх бүсгүйг үгүй хийн түүнийг олох. Тэр хийсэн.

      Титэм зүүсэн хүн бүхэн хаан байдаггүй гэдгийг тэр сайн мэдэж байсан тул өөрийн салбадайд титмээ өгөн хариу болгон толгойг нь авах гэж байна. Тэр хийх болно.

Араатан бол Жинхэнэ хаан.

Белла дүр эсгэгч...


A/n: Сонирхолтой байж чадаж байна уу?❤

Үзэсгэлэн гоо ба Араатан ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें