𝕮𝖍𝖆𝖕𝖙𝖊𝖗 𝕱𝖔𝖚𝖗

199 47 9
                                    

🥀

Согтом дурлал руу

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Согтом дурлал руу

Гуниг үргээх зүүд рүү

Харанхуй намайг нөмрөн аваач

Гуниг ганцаардалаас гэтэлгэхтун.


    Цээлхэн хоолойгоор Араатан ийнхүү шүлэглэн уншихад яруу сайханг язгууртан бүсгүй бишрэн сууна.

"Ноёнтон таны мэлмий тунгалаг, хэл тань хурц юм. Хэн таныг ийнхүү гуниг хайрын түүхийг тэрлэхэд хүргэв."

"Чи мэднэ шүү дээ, Киалла. Тэр миний үзэсгэлэн гоо мөн багахан амтат дарс мэлмийг минь цэлмүүлж, хэлийг минь хурцалдаг. Тийм биз Исабелла."

     Белла Араатанг орхин явсан шалтгаан ёжлом инээдэмтэй аж. Араатан үргэлжид Беллаг хүн бус шүлгийн үгс адил үзэн мансууруулаа түүнтэй хуваалцдаг байна.

    Исабелла чичирсээр түүний асуултанд хариулт өгөх гэсэн ч амнаас нь үгс үл урсав. Гайхаж тэвдэж буй нь Араатанд улам л сонирхолтой боллоо.

"Исабелла чи амандаа ус балгаагүй бол хэлээч. Дурлал, дарс хоёрын зохицолыг юу гэж бодож байна."

"Зүсийн сайхнаар дэлбээлж, шимийн сайнаар бойжин шунаг сэтгэлтэний аманд орох тул таны тэрлэсэн шүлэг лугаа харанхуй адгуусийг хаман явах буй за."    

"Хэрэв чи язгууртан бүсгүй байсан бол миний өврийг нэгэн шөнө дулаацуулах ч зөрүүд ааштай дорд эм бол гарын минь шүүс болно. Гэвч чи өөрийгөө азтайд тооц."

     Сүбин түүний нүүрэн дундуур нэг сайн алгадан аваад Киаллатай цуг өрөөнөөс гарлаа. 

     Хонгор Исабелла газар сөгдөн нулимс дуслуулж эхлэв. Тэр бодлоо...
Өмнө зугтсан хонгилоор дахин зугтах түүний сүүлчийн найдвар.

      Малабар харшийн зоорийн өрөөний доор байрлах газар доогуурх зам. Тэр хамаг хурдаараа хүчлэн гүйсэн ч эрэл сурал талаар өнгөрч. Түүнийг Араатан отож байлаа.

"Би дарсанд согтсон ч чамд согтож амжаагүй байсан юм. Эрүүн дээр чинь буй сорви миний чамд бэлэглэсэн бэлэг байхад би яахан танихгүй байх билээ."

      Гарц хаалттай. Бүхэлдээ шороогоор хучигдан нурсан тул түүний орголт талаар өнгөрөв.

"Тийм ээ Белла. Би чамайгаа олчихлоо шүү дээ."

       Гоо бүсгүй Араатанд олзлогдсон. Бурхан тэднээр даажигнасаар...

A/n: Таамгаа хэлээд байгаарай❤

Үзэсгэлэн гоо ба Араатан ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now