𝕮𝖍𝖆𝖕𝖙𝖊𝖗 𝖘𝖊𝖛𝖊𝖓

157 37 2
                                    


🥀

   Хаан ширээний ёслолд хүн бүхэн баяр хөөртэйгээр бэлдэж, зарим зарц нар хуучин хааныг элэг доог болгож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

   Хаан ширээний ёслолд хүн бүхэн баяр хөөртэйгээр бэлдэж, зарим зарц нар хуучин хааныг элэг доог болгож байв.

    Тэр үеэр Белла гүнжийн өмсгөл өмсөн ёслолд зэхнэ. Ядуу зарц бүсгүйн эмэрч сэмэрсэн даашинзнаас тэргүүн өмсгөл түүнийг биеийг чимж буй.

     Биеэн дээр буй сорвийг нь харсан зарц мэл гайхан зогсоход өөрийгөө баригдахвий гэхээс айсандаа өнөөх зарцыг хатуухан үгсээр занчиад авав.

"Хувцас бурхан, бие чөтгөр гэгчээр чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Гэхдээ ааш зан чинь ядуу эмэгтэй ч байхаа больж сэхээтэн бүсгүй шиг хилэн ихтэй болжээ."

     Араатан ийнхүү хэлмэгц тэрээр толгой дохин түүн рүү инээмсэглэв. Киаллаг хороосоноос хойш Белла дэндүү дуулгавартай болсон нь энэ. Тэр ч мөн адил үхэхээс айсан.

"Чи өмнө нь сонирхолтой байдаг байсан. Чамайг алдахад ч тэр, эргүүлж олж авахад хүртэл. Гэхдээ хонгор минь энэ дэлхий дээр миний хайр шиг хувирашгүй зүйл үгүй. Чи миний гарт үрэгдэж дууссан ч тэр би цогцосыг чинь мөнхжүүлж өөрийн дэргэд байлгана."

     Энэ араатны хайрын амлалт байлаа. Гэвч хайр гэхэд айдасыг амласан гэвэл зохино.

    Ёслол дуусаж ард түмэн ч ухаалаг хаан, үзэсгэлэнтэй гүнжтэй болсондоо баяртай байв. Тэр их баяр хөөр дунд үзэсгэлэн гоо нулимстай нүдээр гүнжийн сэнтийд залрах аж.

    Хаан түүн дээр ирэн нулимсийг нь арчин юу болохгүй байгааг асуужээ.

"Би сүйгээ гэрлэлт болгомоор байна."

     Тэр ингэж хэлэхийг хүсээгүй. Түүний амнаас гарах үг бүхнийг араатан хянаж байхад тэр яахан хүсэж буйгаа эсхүл хүсэхгүй байгаа талаар бодох билээ.

"Чиний зөв охин минь. Би одоо та хоёрын хуримын талаар зарлья."

"Хаан эцгийн өлмий бат оршиг."

     Хаан эзэн сэнтийдээ буцан зарлахад олон түмний анхаарал түүн дээр очив. 

"Удахгүй миний гүнж мөн дотоод хэргийн яамны сайд нар худ ураг барилдах болно."

     Араатан үүнийг сонсоод инээмсэглэн Беллагийн дэргэд очив.

"Одоо чи албан ёсоор минийх боллоо. Дахин зугтахыг бодоод ч хэрэггүй шүү."

     Биеийг уян тогтоож болох хэдий ч зүрх сэтгэл оюун ухааныг захирч үл болно.

Үзэсгэлэн гоо ба Араатан ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now