[4]

3.5K 233 4
                                    

Хөшигний завсраар нарны гэрэл өрөөнд тодрон орж ирсэнээс үүдэн Жонгүг гүн нойрноосоо арай хийн сэрээд хажуу хавиархаа тэмтрэн үзвэл хэн ч байгаагүйд гоморхсоор нүдээ нээлээ.

Амандаа хараал урсган хорсон өвдөх бөгс болоод алхахад ч хөндүүрлэх биеэ мэдэрсээр догоноцон байж алхах Жонгүг шууд л угаалгын өрөөг зүглэн, дүүшинд орох нь тэр.

-"Аашш, ингэж их өвддөг гэж мэдсэнгүй!" Тэр одоо гартаа саван барьсаар бөгсөө угаах гэсэн ч хэтэрхий их өвдөлтөөсөө болон дуу алдан угааж ч чадахгүй байлаа.

-"Хэрэггүй л зөвшөөрч!" Жонгүг эцэст нь хараал тавьсаар савангаа газар шидээд халад нөмрөн шууд л өрөөг орхив.

-"Үхсэн ч дахиж тийм юм хийхгүй дээ!" Газраар нэг тарсан хувцаснуудаа түүх бөгөөд үглэхээ ч мартсангүй. Учир нь түүнийг тонгойх бүрт хорсох бөгс нь саад болоод байх нь тэр. Арай хийн хувцсаа цуглуулсан тэр орон дээр суусаар

-"Хэн ер нь тийм зүйлийг сайхан гэдэг байна аа!" ийн үглэн хувцсаа өмсөж байхад гаднаас хаалга тогших сонсогдон Жонгүг чүй ай үүд рүү очин хаалгыг онгойлгоход үйлчлэгч бололтой эрэгтэй урдаа баахан хоол түрсээр орж ирлээ.

-"Захирал хүргүүлсэн юм. Таныг энийг идчихээд өрөөнд нь ороод ирээрэй гэж хэлүүлсэн" Жонгүг тэр залууг эргэн гарах гэхэд нь гарнаас нь зуурсаар

-"Надад мэдээлэл хэрэгтэй байна. Өчигдөр яагаад энд 2 залуу байсан?, намайг яагаад захирал чинь чирж авч гарсан гэх мэтчилэн?" гэвэл залуу хэдийн түүнийг ийм зүйл асуухыг гадарласан бололтой суухыг дохиод ярьж эхэллээ.

-"Ерөнхийдөө бол Тэхён захирлын ажиллуулдаг энэ зочид буудалд ихэвчлэн хүмүүс түр амрах гэж ирдэг ч яг ингээд үзэх юм бол тэд бүгд дандаа бэлгийн чиг хандлага нь хэвийн бус хүмүүс байдаг. Тиймдээ ч ойрын 2 жил бид гей эсвэл лэсби хүмүүсийг л оруулж байна, аа харин тэр 2 залуу байсангийн хувьд яривал магадгүй ажлаа хийх гэж байсан байх." Жонгүг түүний сүүлийн үгэнд гайхсаар

-"Юун ажил?" гэсэнд залуу түүн рүү хачин хараад

-"Чи өчигдөр энд захиралтай унтаагүй юм уу?" гэвэл Жонгүг улайхын зэрэгцээ дотроо Тэхёныг хараагаад толгой дохих аж.

-"Унтах нь ч унтсан л даа. Гэхдээ тэр ямар хамаатай юм?"

-"Тэнэг минь ээ! Тэр чинь ажил шүү дээ. Энэ байгууллагын ажилтнууд бүгд гей байхаас гадна тэд хоорондоо унтаж, бичлэгээ хийгээд гадаадын сайт дээр тавьдаг юм. Тэгээд үүгээрээ мөнгө олж, цалинждаг."

-"Тэгвэл чи бас...гей гэсэн үг үү?"

-"Мэдээж" залуугийн хариултанд Жонгүг нүдээ томруулан

-"Тэгээд л өчигдөр намайг тийм зүйл хийлгэх гээд байсан байх нь  ээ!"

-"Тийм ээ! Гэхдээ чи үнэхээр азтай!"

-"Яаж байгаа юм?"

-"Учир нь Тэхён захирал Жиминээс өөр хэнтэй ч тийм харилцаанд ордоггүй юм. Гэтэл чи орчихсон байдаг. Үнэхээр гайхалтай биш гэж үү?"

-"Энэнд чинь одоо гайхах ч хаашаа юм! Гэхдээ, Жимин гэж хэн юм?" Жонгүгийн асуултанд залуу хэсэг нүдээ томруулсан ч гэнэт санасан бололтой

-"Аан чи чинь нээрээ шинэ шүү дээ!..

...Кхмм, тэгэхээр Жимин бол энэ зочид буудалд маш хүндтэй нэгэн. Ерөнхийдөө Тэхёны аав түүнийг анх захирал руу явуулж байсан юм. Тэгээд л анхныхаа шөнийг захиралтай өнгөрүүлж удалгүй хэн ч түүнд халдашгүй нэгэн болсон юм даа. Хэрэв нэг л удаа Жиминийг өдөх юм уу хоргоосон тохиолдол гарвал...мэдэхгүй юм даа. Лав амьд үлдэхгүй байх. Тиймээс чи ч бас болгоомжтой байгаарай"

-"Ер нь энэ газар чинь ямар гээчийн? Ямар ч байсан би лав энэ тоглоомноос чинь гарлаа. Захиралдаа хэлээрэй! Намайг өөр аргаар мөнгө олж өгнө өө гэж!" Жонгүг хурдхан хувцсаа өмсөж дуусаад залууд ийн хэлчхээд өрөөнөөс гарахад хойно нь үлдэх залуу толгой сэгсэрсээр

-"Аз чинь таарвал амжиж зугтана! Таарахгүй бол...дурсаад ч хэрэггүй биз!" хэмээгээд өнөөх авчирсан хоолоо өөрөө идээд эхлэх нь тэр.

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now