[14]

2K 187 1
                                    

-"Тэхён аа, хоёулаа тоглоом тоглох уу?" Жонгүг өнөөдөр найзуудтайгаа уулзаагүй бөгөөд Тэхёнтой үлдэхийг илүүд үзсэн юм.

-"Бурхан минь. Жонгүг. Би бүтэн 3 хоногийн дараа л унтах гэж байна шүү дээ" Тэхён учирлан хэлсэн ч Жонгүг түүнийг цохин авсаар

-"Юу вэ! Би тийм тоглоом хэлээгүй байна шүү дээ. Тийм зүйл хийсээр байгаад өвчтэй болчихсон юм уу хаашаа юм!" гэхэд нь Тэхён малийсаар

-"Гэхдээ л 3 хоногийнх шүү дээ. Надад одоо ч бодогдоод--" хэмээн төсөөлөөд байгаа бололтой Жонгүг рүү мушилзаж эхлэсэнд Жонгүг сандарсаар

-"Үгүй шүү, үгүй. Зүгээр л тоглоом. Ойлгов уу? Хэрэв одоо ганц л удаа хийвэл би үнэхээр зугтаана шүү" гээд сүрдүүлэн орноос босон зогсчих нь тэр. Тэхён инээгээд

-"Ойлголоо доо. Би өөрийгөө барих учраас-алив хүрээд ир!" гэсээр хөнжлөө сөхөх бол Жонгүг ч хэлсэнд нь инээсээр өвөрт нь орон хэвтлээ.

-"Тэгээд ямар тоглоом юм?" Тэхён асуувал Жонгүг жуумалзаад

-"Тэгэхээр байна шүү дээ, энэ тоглоомын нэр бол 'мартах уу, авч үлдэх үү'. Мм. Жишээ нь чи нэг зүйлийг мартахыг хүсдэг бол тэр зүйлээ цаасан дээр бичнэ. Дараа нь, мартах гэсэн нэртэй хайрцаг руу шиднэ. Хэрэв тэр цаас орох л юм бол чи мартаж чадна аа гэсэн үг. Харин орохгүй бол чи үүнийг авч үлдэх ёстой гэсэн үг. Ойлгосон уу?" ярихдаа жаргалтай нь аргагүй мишээх Жонгүгийг харсан Тэхён мөн адил инээмсэглээд толгой дохин түүнд зөвшөөрснөө хэлэв.

-"Таалагдаж байна аа. Тэгьё ээ, тоглоцгооё"

-"Би тэгвэл одоохон" Жонгүг туулайн шүдээ гарган инээсээр босох гэвэл Тэхён түүний инээдэнд тэсээгүйдээ гарнаас нь татсаар доороо оруулан гүнзгийгээр үнсэж эхлэх нь тэр.

-"Надад амласан биз дээ?" Жонгүг амьсгаадсаар хэлэхэд Тэхён биеээ барьж ядсаар

-"Дахиж ганц л удаа энэ инээдээ харуулвал би үнэхээр тэвчихгүй шүү" гээд өндийн сууж, Жонгүг ч дахиж инээж болохгүйг санасаар хайрцаг, цаасанд гүйлээ.

-"Надаас эхэлье. Тэгэхээр би, ахлах сургуулийнхаа бараан амьдралаа мартахыг хүсдэг. Тиймээс-" гэсээр Жонгүг цаасан дээр 'ахлах сургууль' хэмээн бичээд мартах гэсэн хайрцаг руу шидвэл энэ орж, Жонгүг ч инээж ханиасаар балаа Тэхёнд өгөв. Харин Тэхён үнэхээр юу бичихээ мэдэхгүй байгаа бололтой хэсэг бодон суусан ч удалгүй Жонгүгийг дуурайн 'ахлах сургууль' гэж бичээд авч үлдэх хайрцаг руу шидэн оруулж, үүндээ ч баярлан суухад Жонгүг гайхсаар

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now