[13]

2.2K 195 6
                                    

Жонгүгийн үнэнээс хойш олон хоног өнгөрч, одоо бол тэдний дунд нууц гээд байх зүйл огт байхгүй болжээ.

-"Хайрт минь, ядарч байна уу?" Жонгүг саяханаас найзуудтай болсон бөгөөд ойрын хэдэн өдрүүдэд Тэхёнтой бараг л уулзалдахаа байсан юм. Тиймдээ ч ойрын өдрүүдийнх нь зүйлийг яриулах гэж Жонгүг ийнхүү асуулаа.

Түүний асуултанд Тэхён санаа алдаад

-"Тэр олдохгүй байна. Жонгүг. Энэ надаас л боллоо" хэмээн өөрийгөө буруутган суухад Жонгүг санаа зовсоор түүн дээр ирж

-"Битгий санаа зов доо. Тэр чинь нас биед хүрсэн эрэгтэй хүн шүү дээ" Тэхён нүүрээ дарсаар доош суун

-"Гэхдээ тэр яг л хүүхэд шиг. Ерөнхийдөө биеээ даагаад явдаггүй юм. Тэгээд л миний санаа зовоод байна. Надад гомдсондоо хаа нэг газар биеээ эвгүйтгэсэн бол яах юм?" гээд янз бүрийн зүйл бодсоор уйлах нь холгүй байх Тэхёныг ажигласан Жонгүг яах ёстойгоо ерөөс мэдэхгүй дэмий л бүлтэлзэн зогсоно.

Удалгүй Жонгүг доош суусаар Тэхёныг тэврэн авахад Тэхёны мөр чичирсээр уйлаад эхлэх нь тэр.

-"Тайвшир даа. Юу гэж тийм зүйл байх вэ дээ" тэднийг ийн суухад удаа ч үгүй Тэхёны утсанд хэн нэгнээс зурвас ирсэнээр тэр Жонгүгаас түр холдон утсаа шалгатал энэ Хусогоос ирсэн байх бөгөөд

"Би Жиминийг чинь олсон. Бас нэг сонин юм болоод байна аа...юу ч гэсэн чи өөрөө харах хэрэгтэй байх"

юу ч гэсэн чи өөрөө харах хэрэгтэй байх"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Гэхдээ...сайн мэдээ лав байна тийм үү?"

Тэхён утсаа ширтсээр олон удаа гүйлгэн харавч Жимин, мөн түүний найз Юнги хоёул мөн байхаас гадна хөтөлцсөн нь хүртэл худал байгаагүйд гайхан цочирдсоор Хусог руу зурвас бичлээ.

"Хаана юм?"

"Дэгүд, ерөнхийдөө тэд Юнгигийн хуучин гэрт байрлаж байгаа юм байна"

"Тийм байх нь ээ. Ойлголоо. Бас тэдэнд намайг аз жаргал хүсэж байна, цагдаа нарт баригдчихгүйхэн шиг амьдраарай гэж дамжуулсан гээрэй"

"Гол нь чи баяртай байгаа юм уу?"

"Тийм ээ"

"Тэгвэл дамжуулна аа"

-"Юу гэж байна?" Жонгүг Тэхёны хойноос харсаар хэлэхэд Тэхён утсаа түүнд харуулаад

-"Өөрөө уншаад үзвэл ямар вэ?" гэлээ.

-"Чи ууртай байгаа юм уу?"

-"Үгүй ээ" Тэхёны хэлсэнд Жонгүг нэг л эвгүй харцаар харан суусанд нь Тэхён санаа алдаад

-"Үгүй дээ үгүй. Нээрээ шүү. Зүгээр л, Жимин надгүй юу ч биш юм шиг л байдаг хэрнээ гэнэт ингээд хэн нэгэнтэй жаргалтайгаар алхаж байгааг нь хараад жоохон л гайхсан юм. Түүнээс биш би ер уурлаагүй. Гуйя, надад итгэ" хэмээхэд нь Жонгүг инээмсэглэсээр толгой дохиод

-"Итгэж байгаа болохоор, битгий ингэж нухацтай ярь аа. Айгаад байна" гэсээр айж буй мэт дүр эсгэх аж. Тэхён түүний үйлдэлд чангаар инээд алдаад

-"Яая даа, байз, чиний энэ эгдүүг" гээд урагшлан уруул дээр нь хэд хэд үнсэж аваад

-"Надад одоо Жиминээс илүү чи л чухал байна. Жонгүг. Тиймээс өөр зүйлд санаа зоволгүйгээр хажууд минь л бай. Ойрд чиний наад найзууд чинь надад огт таалагдахгүй байгаа шүү" гэлээ. Жонгүг инээсээр

-"Чи хардаад байгаа хэрэг үү?" хэмээн Тэхёныг шоолвол Тэхён муухай харсаар

-"Юу гэж дээ. Үгүй үгүй. Зүгээр л..тэр Югём ч бил үү хэн ч билээ, тэр чинь надад нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлээд  байсан юм. Тэгээд л тэр. Ямар ч байсан, одооноос надад их цаг гаргаад тэдэндээ бага цаг зарцуул. За юу?" хэмээгээд нухацтай харж, Жонгүгт энэ харин ч таалагдаад байгаа аятай инээсээр

-"Харамлаад байгаа байх нь ээ. Манай хартай Тэхён" гээд цааш зугтаан гүйчхэв. Харин Тэхён хартай гэсэнд нь амандаа үглэсээр түүний хойноос очин орон дээр дараад авчих нь тэр.

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now