Chapter 5

1.9K 143 0
                                    

"Алив ээ" хэмээн Сэүн намайг яаруулна.

"Бидэнд цаг гарны хугацаа байхад яагаад яараад байгаа юм бэ?"

Сэүн бид 2 манай ресторанд сууж байх ба би жажамёонг идэж байлаа.

Сэүн миний идэж байсан хоол руу хараад байсан болохоор хоолноосоо сэрээдэн түүн лүү сунгатал Сэүн над руу нэг харан сэрээтэй хоол руу нэг харж байгаад түлхчих нь тэр, түүний түлхэлтэнд нь сэрээтэй хоол миний өмдөндээр унан жоохон толбо болсон харагдлаа.

"Яааааа!!!! Муу тэнэг минь" би түүн лүү ориллоо.

"Юу- энэ чиний буруу! Чи өөрөө хэн болчихоод намайг хооллоод байгаа юм!"

Би алчуураар өмдөө арчсаар "Чи зүгээр л идэхгүй гэж хэлчхэж болох л байсан!"

Сэүн юу гэж хэлэхээ бодож байгаа бололтой нүдэн нь эргэлдэн.

Би түүний энэ байдлыг харан дотроо инээд хүрэн түүнийг энэ эвгүй байдлаас гаргахаар шийдлээ "Кхмм, тэгэхээр өнөөдөр юу хийх билээ."

"Чи эмээд их таалагдсан болохоор эмээ чамтай хамт хоол идмээр байна гэсэн тийм болохоор бид хоол идээд дараан нь эгчид хуримын даашинз сонгоход тусална."

Би түүнийг сонсон хоол бараг л дуусаж байсан болохоор сүүлийн удаа сэрээдэж байхад Сэүн " Яа! Би чамд одоо явж хоол иднэ гээд байхад үргэлжлүүлээд идээд байгаа юм уу?"

"Юундаа уурлаад байгаа юм? Тэглээч би жажангмёоныг энэнээс ч ихийг идэж чадна за юу" би сүүлчийн сэрээ жажангмёоноо Сэүны ам руу хүчээр хийлээ.

Сэүн над руу гайхан ширтэх нь тэр дараан нь аман дахаа залгиллаа.

Би "Яасан? Амттай л байгаа биз дээ?" гэсээр түүн лүү ширтэж байлаа. Сэүнч бас над руу ширтэнэ.

"Бид одоо идэх болохоор одоо идэхээ боль"

Би түүний хэлсэн хариултад нүдээ эргэлдүүлэн "Би хамгийн сүүлд өчигдөр орой 5 аас л юм идсэн тийм болохоор хэдэн ч аяга хоол идэхэд бэлэн байна битгий санаа зов."

Сэүн "Би гадаа машинд хүлээж байя хурдан гарч ирээрэй" гэсээр гараад явлаа.

Би ч босон аягаа угааг чинд хийн түүний араас гарлаа.

-------------------------------------------------------------

Би Сэүнтэй хамт түүний эмээгийн байгаа ресторан луу Сэүнтэй хөтлөлцөн орлоо.

Өрөөнд түүний эмээгээс гадна түүний эгч, ээж бас аав нь сууж байлаа.

Би тэдэнд хүндэтгэл үзүүлэн бөхийн " Та бүгд сайн байна уу?"

Сэүны эгч над руу даллан " Сайн уу? Хёоми"

Би инээмсэглэн "Мм, Сайн эгчээ"

Сэүны эмээ босч ирэн намайг тэврээд " Үргэлж үзэсгэлэнтэй байх юм аа"

"Хэхэ, баярлалаа эмээ та ч бас сайхан харагдаж байна."

Сэүны ээж, аав-тай гар барин "Сайн уу? Хёоми"

"Хёоми ийшээ суу" гээд Эмээ хажууд байх сандал руугаа заалаа.

"Та 2 яаг хоол ирж байхад ирж таарлаа."

Би ширээн дэх хоолууд руу харж байгаад сам хорхой байхыг олж харлаа. Би сам хорхойн харшилтай юмсан.

Сэүны аав " За, идэцгээе"

Сэүны эмээ Сэүнлүү хялам хийн "Яа! Сэүн" гэх нь тэр.

"Эмээ! Хёоми өөрийн гэсэн гартай шдээ" воахх Сэүн үнэхээр романтик биш юм аа.

Сэүны эмээ түүнийг нудран "Золиг чинь, Хёоми яаж чамайг тоосон юм бол оо?"

"Эмээ би тийм нялуун үйлдэл хийх дургүй ээ"

"Ёстой нэг энэ золигийг дээ! Ядаж миний нүдэн дээр Хёомид халамж тавьж байгаа харагдаад аль."

Сэүн над руу худлаа хайрын харцаар харан "Хайраа энэ" гээд намайг хооллолоо. Сэүн муу худал хуурмаг амьтан сайн жүжигчин юм гээч.

Би ч бас түүний өөдөөс худал инээн "Баярлалаа, Хайраа"

Гэнэт амьсгалахад хүнд болон давтчих хоолой маань халуун шатаж эхлэх нь тэр.

"Өршөөгөөрэй, би яаралтай ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна" гэж хэлээд ариун цэврийн өрөө лүү яаравчлалаа.

Толинд өөрийгөө хархад нүүр маань улаан бас толгой эргэж эхэллээ.

Ариун цэврийн өрөөнөөс гарахад Сэүн миний цүнхийг барин зогсож байв.

Би түүн дээр очиход " Чи намайг сая хооллохдоо сам хорхой өгсөн үү?"

"Т-тэгсэн, яасан зүгээр үү?"

Би түүнээс цүнхээ аван "Би харих хэрэгтэй байна, баяртай."

Яаралтай эм уух хэрэгтэй байна. Ядаж байхад ойр хавьд эмийн сан юу байдаг билээ?

Аймшигтай ханиалгаж эхэллээ.

Гэнэт хэн нэгэн мөрөн дээр минь тогших нь тэр.

Эргэн хартал нэг залуу "Та зүгээр үү?"

Би ханиалгасаар "Миний харшил хөдөлчихсөн юм аа та надад эмийн сан ол-"

"Би эмч байгаа юм, чамд туслая"

Эмч залуу намайг нуруун дээрээ үүрэн машиндаа суулгалаа.

Нэг л мэдэхэд эмнэлэгийн үүдэнд ирсэн харагдана.

Эмч залуу намайг өргөн эмнэлэгийн орон дээр хэвтүүллээ.

Эмч залуу намайг орон дээрээс зөөлөн өндийлгөн "Энэ, энийг уучих" гээд эм өгсөн.

"Мм, Баярлалаа."

Намайг буцаан хэвтүүлэн хөнжлөөр хучаад "Одоо амар"

Дараан нь нүд анилдан унтаад өглөө.

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now