Chapter 8

1.8K 141 0
                                    

Би гэртээ очин авах ёстой юмнуудаа аван явахад бэлэн боллоо.

Сэүн надад ирсэн гэдгээ залган мэдэгдсэн.

Би том цүнхээ аван доош буухад Хоёр машин байсан бөгөөд нэг нь Сэүных нөгөөх нь яаг Сэүны  машин шиг гэхдээ цагаан.

Сэүн машинаасаа бууж ирэн миний цүнхийг аван " Чи миний машинд эмээ бид хоёртой сууна"

"Нөгөө машинд нь хэн байгаа юм?"

"Манай аав ээж бас эгч болон түүний сүйт залуу"

Би толгой дохин "Аан" түүний машинд суулаа.

Сэүны эмээ намайг машин дотор орж ирэхийг харан "Хёоми~~~~"

"Сайн байна уу? Эмээ"

"Би сайн, тэгээд хэзээ ресторан чинь онгойх билээ?" эмээ надаас асуулаа.

"Гурван хоногийн дараа эмээ"

Би урд Сэүны хажууд суусан бөгөөд түүний эмээ арын суудалд суусан юм.

Сэүн бүсээ бүслэн "Хөдлөх үү?"

Би толгой дохин "Тиймээ, явая"

"Хайраа намайг уучлаарай сүүлийн хэдэн хоног завгүй ажилтай байсан болохоор уулзаж чадсангүй" Сэүн нэг гараараа жолоогоо барин нөгөө гар нь миний гарыг атган хэллээ.

Жүжигчин

"Зүгээр дээ, бид өдөр шөнөгүй утсаар яарсан шүү дээ"

Сэүны эмээ хойноос түүний толгойг зөөлөн зохин "Золиг минь хайр үргэлж нэгт байдаг юм зав гаргаж бай!"

Миний инээд хүрэн инээн "Зүгээр дээ эмээ
, би ойлгоно"

"Эмээ тайвшир би түүнтэй өдөр болгон утсаар яарьсан" Гэж хэлэн Сэүн миний гарыг үнэсэх нь тэр.

Би бантан "Тэгэхээр хаашаа явах билээ?"

"Эмээгийнх нь эзэмшлийн газар явна аа. Маш том цэцэрлэгтэй үзэсгэлэнтэй том байшин байгаа. Эмээ нь тэр байшинг насаараа цуглуулсан хөрөнгөөрөө авсан юм."

"Воах, эмээ мундаг юм аа" би хэлээ.

Энэ эмээ үнэхээр мундаг юм аа.

Сэүны эмээг 18 хүрээд л аавынхаа жижигхэн үйлдвэрийг үргэлжлүүлсэн гэж сонсож байсан юм байна. Аав нь түүнийг 18 хүрдэг жил нас барсан болохоор аавынхаа хийж байсныг үргэлжлүүлсэн гэж ярьдгийн байн лээ.

Удаан машинд явсны эцэст зорьсон газраа ирлээ.

"Хёоми~~~" Сэүны эгч хүр ч ирэн намайг тэвэрлээ.

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now