Chpater 17

1.7K 133 0
                                    

Аль хэдийн Maldives явах хугацаа болон бид явахад бэлэн болсон байлаа. Сэүны гэрийнхэн надад онгоцны тасалбараас авахуулан бүгдийг тэд төлсөн байсанд би жоохон санаа зовж байлаа. Сарын өмнө Сэүн манай ресторанд ирсэн тэр цагаас хойш би түүнтэй уулзаагүй юм. Харин Жинёонг дандаа над руу бичэн хамт гарахыг асуусаар байсан ч би Сэүны нөгөө тэнэг дүрмээс болж түүнтэй хамт байж чадахгүй байв.

Тэнэг Сэүн.

Сэүн намайг ирж аваагүйгээс хойш би онгоцны буудал руу Taxi барин очлоо.

Онгоцны буудал дээр очин шууд л У гэр бүлийн намайг хүлээж байгаа газар луу явлаа.

Би тэднийг харан бага зэрэг бөхийн мэндэллээ.

"Хёомиииии~~~~" хэмээн намайг тэвэрлээ.

Гэнэт Сэүн "Одоо хамгийн хайртай залуудаа тэврэлт өг" гэж хэлэн шууд л хүрч ирэн тэвэрлээ.
Бид хамгийн сүүлд хэрэлдсэн болохоор түүнийг тэгж хэлэн тэврэхэд эвгүй байсан ч би У гэр бүлийн өмнө жүжиглэх хэрэгтэй болохоор худлаа зөрүүлэн тэвэрлээ.

Сэүн чангаар "Чамайг зөндөө санасан" би юу гэж хэлэхээ мэдэхгүй бантах нь тэр. Би хариу хэлсэнгүй. Сэүныг ийм зүйл хэлж бас тэврэх д нь дуртай байгаач энэ бүгд зүгээр л хуурамч жүжиг гэж бодохоор... Хэрвээ энэ бүгд жүжиг биш жинхэнэ байсан бол...

Бид ачаагаа шалгуулав. Онгоцонд суух цаг арай болоогүй байсан болохоор бт хүлээлгийн хэсэгт хоол идэхээр боллоо. Би өглөөнийхөө цайг уугаагүй болохоор өлсөж байна. Сэүны гэрийнхэн бүгд салан явцгаалаа тэд зарим нь shopping хийхээр болон харин Сэүны эмээ өөрийн насны эмээтэй юм ярин зогсож байлаа. Сэүн харин ариун цэврийн өрөө орсон. Би эмээд юм идэх хэрэгтэйгээ хэлэн явлаа.

Шөл уумаар санагдан шөл захиалаад зогсож байтал "Юу хийж байгаа юм?" гэсээр мөрөөр минь тэвэрлээ.

Би санаа алдан "Сэүн гэрийнхэн чинь энд байхгүй байна"

"Алив ээ битгий ингэ л дээ хөгжилтэй байцгаая"

"Бид хамгийн сүүлд хэрэлдсэн санагдаж байна" би түүний гарыг түлхлээ.

"Бараг л сарын өмнө шдээ одоо хүртэл тэрийг санаад байгаа юм уу?"

"Хоол идэх гэж байгаа юм уу?"

"Мм"

"Би тэнд гоё шөлтөй газар мэднэ тийшээ явцгаая" гээд намайг хөтөллөө.

"Үгүй ээ энд иднэ"

"Алив ээ" намайг чирнэ.

Бид түүний хэлээд байсан газар ирэн шөл захиалаад хөгшин өвөө эмээ хоёрын хажууд суулаа.

Хоол ирэн Сэүн намайг бараг л намайг хооллож байлаа.

Хажууд сууж байсан эмээгийн түрүүч нь ширээнээс нь унахаар нь Сэүн ойрхон байснаар нь эмээд түрүүчийн хурдан авж өглөө.

Эмээ инээн "Баярлалаа хүү минь"

Сэүн ч өөдөөс нь инээн "Зүгээр дээ"

Эмээтэй хамт сууж байсан өвөө "Энэ хөөрхөн эмэгтэй эхнэр чинь үү?"

"Үг-"

Гэнэт Сэүн миний амыг арчин " тиймээ миний эхнэр байгаа юм" гээд инээлээ. Би харин түүний хариултад нь гайхна.

"Та хоёр бид хоёрын залуу үеийг санаг дуулчихлаа"

"Та хоёр хоорондоо тохирсон сайхан харагдаж байна."

Бид хоёр зэрэг "Баярлалаа" гэхэд эмээ өвөө хоёр биднийг шоолон инээлээ. Инээдтэй биш байна.

"Эхнэр чинь үзэсгэлэнтэй юм аа" эмээ хэллээ.

Би худлаа инээн "Баярлалаа"

Гэнэт өвөө "Чи магадгүй энэ охинд үнэхээр хайртай байхдаа мэдрэгдэж байна" гэх нь тэр.

Хаха...Надад хайртай? Бас мэдрэгдэж байна? Үгүй дээ өвөө...

"Тийм ээ би түүнд үнэхээр хайртай" гэлээ. Сэүн өнөөдөр яачихсан юм?

Өвөө эмээ хоёр бид хоёртой жаал ярьж байгаад явлаа.

"Эхнэр? Би чиний найз охин ч биш байхад эхнэр? Чи үнэхээр Худалч юм аа?" би гайхан Сэүн хэлэхэд Сэүн зүгээр л намайг шоолон инээлээ.

"Зөвхөн гэрийнхний хаа өмнө л жүжиг л ойлгов уу!"

"Ягаад?" Юу? Сэүн чи тэнэг юм уу? Ямар гэгчийн асуулт вэ?

"Чи тэнэг юм уу? Бид яагаад энд хамт байгаа гэдгээ мартчихсан юм уу? Зүгээр л жүжиглэх гэж!" би уурласан болохоор хоол идэх хүсэлгүй болон сандал налан хойш суулаа.

"Ясан бэ? Идэхгүй юм уу?"

"Үгүй"

"Тэгвэл босоорой эхнэр минь онгоцондоо суух цаг болсон байна" гээд намайг хөтөллөө.

Гуйя Сэүн битгий намайг ингэж өөртөө илүү сайн болгоход хүргээч би энэ бүхний дараа өвдмөөргүй байна. Зүгээр л өмнөх шигээ хүйтэн хөндий байж болохгүй юм уу?

"Одоо ердөө таван долоо хоног"

"Юу?"

"Бидний жүжиглэлт тэнэг минь" гэхэд Сэүн явж байсан газраа зогсон над руу харан яаг юм хэлэх гэж байснаа болчихов.

"Би чамд рестораныг буцаан өгөх бол-"

"Би чамаас буцааж авахыг хүсэхгүй байна"

"Сэүн? Яагаад ингээд байгаа юм бэ? Тэр чинь маш үнэт-"

"Чшшш!"

Сэүн над руу харан доош бөхийхөд би түүнийг духыг харж байлаа. Сэүн ёжтой инээн "Хайрт минь нүд рүү минь хар"

Би гайхан түүний хэлснээр нь хийлээ.

"Би хугацааг дахиад гурван сараар сунгавал яах вэ?"

Галзуурчхаж!

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now