Chapter 23

1.6K 130 1
                                    

Бид одоо гадаа мах шарж байна. Эмэгтэйчүүд нь зүлгэн дээр суун харин эрэгтэйчүүд мах шарна.

"Манайхан! Мах бэлэн шүү хүрээд ирцгээ" Кибум хэлэн бид тэдэн дээр очлоо.

"Энэ" Сэүн надад маш их мах авчирч өгөв. Би харин зарим махыг сэүны эмээд өгөхөд "Хёоми би яаж ийм ихийг идэх вэ? Эмээ нь өөрөө авчихъя гээд Сэүны надад өгсөн махыг буцаан надад өглөө.

Сэүн миний хажууд суун бас бид идэж байлаа. Сэүны аав бидэнд болсон хөгжилтэй түүх ярьж өгнө.

"Гэр бүлээрээ сайхан байна. Одоо л яаг гэр бүл гэж хэлж болохоор. Хёоми баярлалаа" Сэүны эмээ нүдэндээ нулимстай хэлэхэд миний сэтгэл санаа муу боллоо. Худал шүү дээ. Надад их гомдох байх даа.

Би гарч агаар амьсгалахаар болон эргээр алхаж байтал Чэри залгаж байв.

"Сайн уу?"

"Наана чинь ямар байна даа бүх зүйл сайн уу?"

"Яахав дажгүй ээ"

"Яахав дажгүй гэнэ шүү" Чэри гэхэд би инээлээ.

"Сэүн та хоёр ямар байна даа?"

"Би энэ тухай ярьмааргүй байна аа"

"Яагаад?"

"Сэүн энэ амралтын дараа Солонгост очоод энэ бүгдийг дуусгая гэж хэлсэн" би санаа алдлаа.

"Яагаад ? ууган нь одоо таван долоо хоног үлдсэн байна шд"

"Мэдэхгүй ээ, тэр өөрөө хүссэн бас би дараа долоо хоногт ээж аав руугаа явах гэж байгаа би тэнд удах байх"

"Хэр удаан?"

"Сайн мэдэхгүй ээ гэхдээ удна гэдгээ л мэдэж байна"

"Заза, ойлголоо санаж байна шүү"

"Би ч бас, маргааш солонгос очоод ярья"

"Okie"

Би газар суун дээш харан тэнгэрийн оддыг ширтэж байтал "Юу бодож байгаа юм?" Сэүн байлаа.

"Юу ч биш ээ"

Сэүн миний хажууд суун "Тэр эмэгтэй далайд үнэхээр дуртай байсан" хэмээн инээмсэглэх нь тэр. Би түүний хэнийг яриад байгааг мэдэж байлаа.

"Тэр их дуугүй бас ганцаараа байх дуртай бас зураг зурах дуртай байсан. Би түүнийг очихыг хүссэн бүх газрууд руу явдаг байсансан. Мөрөөдөл нь Hawaï д амьдарч өөрийн гэсэн том байшинтай болох байсан." гээд бас л инээлээ.

"Чи одоо ч хайртай юу?" би түүнээс асуухад Сэүн санаа алдан чимээгүй болчихов.

" Нас бараад жил болж байгаа ч одоо ч түүнд хайртай гэж бодож байна"

"Сэүн би амьдралдаа хэзээ ч хайртай нэгнээ алдаж байгаагүй болохоор яаг ямар мэдрэмж төрдгийг сайн мэдэхгүй болохоор хамаагүй хэлж болохгүйг мэдэж байгаач чи үргэлжлүүлэн амьдарч байгаа болохоор өнгөрсөнтэйгөө зууралдаад байж болохгүй гэж бодож байна. Би ч бас удахгүй хайртай нэгнээ алдах гэж байгаа тэр үед л мэдрэх байх"

"Тэгээд л би чамд хэлсэн шүү дээ, хайр бол дэндүү т-"

"Сэүн! Хайр гэдэг зүйл энэ дэлхийн хамгийн үнэтэй зүйл. Хайр үргэлж өвтгөөд байдаггүй. Хайрлах хугацаанд юугаарч зүйрлэшгүй дурсамж бас мэдрэмжүүд байдаг юм."

"Гэхдээ тэр надад их онцгой нэгэн"

Тэнэг Сэүн!

Мангар Сэүн!

Сэүн намайг хэзээ ч ойлгохгүй нь бололтой.

"Чи дахин тийм хайртай учрах болохоор хэзээ ч битгий өөрийгөө хаа бас боломжийг битгий алд"

"Би хэзээ ч түүн шиг эмэгтэйг олохгүй бас олохыг ч хүсэхгүй байна"

Хараал идсэн Сэүн!

Миний уур хүрэн босоод "Маргааш гэхэд энэ бүгдийг буцалтгүйгээр дуусгацгаая" гэхэд Сэүн над руу гайхан харлаа.

Би түүнийг тэнд нь ямар нэгэн зүйл хэлхээс өмнө орхин явав.

Сэүн баяртай! Бас хайртай шүү!

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now