Chapter 25

1.7K 134 3
                                    

Би Хёомиг олохоор эгчийн хэлсэн Hilton руу явлаа. Би машинаа хурдхан шиг зогсоолд тавин үүдэнд байсан ажилчнаас нь "Энд Жунг Хёоми гэдэг тогооч байдаг уу?" гэж асуув.

"Та түр хүлээж байгаарай би асууя" гээд гал тогоо руугаа орлоо.

Гуйя Хёоми...

"Уучлаарай, Жунг Хёоми хэдэн хоногийн өмнө ажлаасаа гарсан гэж байна" би толгой дохин гарах гэж байгаад Хёомигийн найз гэж байсан эмэгтэйтэй таарлаа.

Тиймээ...

Энэ эмэгтэй мэдэж байх ёстой.

Хоол идэж байсан түүн дээр очин шууд л "Чи Хёомигийн найз биз дээ?" гэхэд тэр их гайхсан цочирдсон харагдлаа. Яаг л намайг харсандаа итгэхгүй байгаа юм шиг.

"Тийм ээ"

"Хаана байна?" гэхэд түүний царай гэнэт хувиран хүйтэн дүр төрхтэй над руу муухай харан "Яагаад чи мэдэхийг хүсээд байгаа юм!"

"Би Хёомитой ярилцах хэрэгтэй байна"

"Хэлэхийг хүсэхгүй байна... Бас болохгүй байх. Би бүр мэдээд байсан юм чамайг Хёомиг өвтгөнө гэж."

"Гуйя... Би яаг галзуурах гээд байна. Хаана байгааг нь хэлж өгч надад туслаач тэгэх үү?"

"Чи Хёомид сайн юм уу?" гэж түүнийг асуухад би шууд л эргэлзэх зүйлгүйгээр толгойгоо тохилоо.

"Хёомигийн аавын төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа болохоор тэр New York явсан."

"Хэзээ ирэх юм? Мэдэх үү?"

"Мэдэхгүй ээ... Надад хэлэх дээ тэнд удна гэж хэлсэн. Чи ч үнэхээр азгүй юм аа."

"Юу?"

"Хёомигийн хуучин сайн залуу нь тэд багаасаа хамт байсан болохоор тэр залуу түүнд их сайн бас тэр залуу бас New york-д байгаа гэж сонссон магадгүй тэд одоо нийлэх байх"

Гэхэд миний зүрх пал хийгээд л явчих нь тэр.

Хёомигийн талаас

Сэүнээс холбоо тасраад аль хэдийн хоёр сар болсон байна. Энд үнэхээр уйтгартай бас Сэүныг их санаж байгаа. Удахгүй Солонгос буцах болохоор их сандарч бас Сэүныг хархыг хүснэ гэхдээ тэр намайг хархыг хүсэж байгаа болов уу?

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now