18. Хамтдаа ууцгаая

520 29 0
                                    


Тоглолт дуусаад 30 мин өнгөржээ. Тэд бүгд амьсгаагаа дарах гэж хичээнэ.

Савтай мөс, ус хаана байна?, норгосон алчуур, хүчилтөрөгч наана чинь байна уу? , солих хувцас аваад ирээч гээд л ийш тийш гүйлдэж хэсэг чимээ намжсангүй. Харин би энэ үед хажуудаа үүрдэг цүнхнээсээ ус гаргаж ирэн задлаад Жонгүгд атгууллаа. Бас тоглолт эхлэж байхад л бэлдэсэн ууттай мөсөө гаргаж ирэн мөрөн дээр нь тавив. Хажууд нь зогсоход тэрнийг ямар их халууцаж байгаа нь мэдрэгдэж байна. Миний мөрөн дээр хуурай алчуур байсан учир аваад хүзүү нүүрийг нь хөнгөн дарж арчаад хэсэг сэвж зогслоо. Харин тэр шалан дээр хэвтсэн чигтээ нүдээ анин амьсгаа авна. Тоглолт эхлэхэд тэд ямар эрч хүчтэй байлаа одоо нэгэн ч өндийхгүй газарт эсвэл сандал дээр хэвтэж байна.

Юура: жонгүгаа хөл нь яаж байна бариад өгөх үү? Булчин нь чангарж байна уу? гэсээр гараа хөлрүү нь явуултал тэр дор нь миний гарнаас барьж аваад

Жонгүг: хэрэггүй ээ жаахан хэвтээд л болоо. Хэвтэхэд л хангалттай

Юура: чиний өмд ийм бариу байхад би булчиныг чинь чангарчихсан байгааг хараад л мэдэж байна удаан байж байгаад татвал яах юм болохгүй ээ барих хэрэгтэй. Дуугүй хэвтээд бариул

Жонгүг хэсэг миний нүдрүү харж байгаад гарыг минь тавьлаа. Халуу дүүгээд удаан ийм байвал таталт өгж зангирах учир заавал сулалж хүйтэн жин тавихгүй бол болохгүй. Бүгд л бариулж байхад хэрэггүй гэж гэнэ.

Хичнээн массаж хийсэн ч сайн сулрах шинж алга нэг эрэгтэй ажилчинтай түшилцэн жонгүгийн өргөөд ямартайч буйдан дээр суулгав. Хувцасаа сольж өмсөөд дахиал л ус ууна. Тайзнаас бууж ирснээс хойш 3 сав ус ууж байна.

Ууж дуусаад савыг нь хаяан буцаад хэвтээд өгөв. Буудалдаа очоод хэвтэхгүй хэтэрхий орой болчихсон байхад.

Юура: би ажилчидтай явна. Бүгд буудалруугаа явж байгаа. . .жонгүгаа чи намайг сонсож байна уу?

Жонгүг: тийм ээ сонсож байна дахиад жаахан л хэвтээд бослоо

Юура: тэгвэл би ингээд явлаа. Сайн амраад аваарай маргааш уулзъя гэж хэлээд босох гэтэл дахиад миний гараас зуураад авав. Сонин хүн шүү. Үргэлж л гайхшруулж байх юм.

Жонгүг: битгий яваа. Дахиад танихгүй машинд суулгахгүй надтай хамт явчих. Ах нар явах болоогүй

Юура: хүмүүс харвал юу гэж бодох юм

Жонгүг: хүмүүс юу гэж бодох яах хийх нь надад хамаа алга. Зүгээр л надтай хамт яв

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now