3. Зураг

891 54 2
                                    


Жонгүгийн талаас:

Анх шинэ ажилтан ирсэн гэхэд нь нөгөө л нэг ядаргаатай эгч нар байгаа гэсэн бодолтой уулзсан би түүнтэй минь төстэй, өндөр хамар, хөөрхөн алаг нүд, эгдүүтэй инээмсгэлэлтэй охин зогсож байгаад нь үнэхээр том чочролд оров. Нэгэн хэвийн хэрнээ хүндхэн бас ямар нэг зүйлээр дутуу байгаа амьдралыг минь сэргээх шиг л боллоо. Юура тай анх уулзсан өдрийнхөө орой хотоос зайдуу байдаг өөрийнхөө гэрт очиж хононгоо бодож үзэх зүйл олон байсан учир дормдоо очоогүй хэрэг. Харин үүнийг ах нар клуб орж эсвэл хүүхэнтэй шоудсан гэж бодоод өнгөрсөн хэрэг. Тэгж бодсон нь ч дээр л дээ.

Өнөөдөр би ажиллах хуваарийг нь харчихаад уулзах гэж албаар эрт очсон юм. Гэтэл Юура ирчихсэн юмаа хийгээд зогсож байсан. Тэр үнэхээр үзэсгэлтэй залуу бүсгүй бас одоо тэр сонирхолыг минь хангалттай ихээр татаж байна.

Юурагийн талаас:

Өглөө тэднийг гарснаас хойш барааг нь ч харсангүй сая л хальт будалтаа удахгүй ирж хийлгэнэ гэсэн юм хэлчихээд гараад явчихсан. Одоо 12 цаг 30 минут болж байна. 6 цагаас үзүүлбэртэй тул 4 гэхэд үзүүлбэр үзүүлэх газартаа очсон байх ёстой ч одооч тэд бүжгээ давтаад завгүй байгаа. Би хүлээхээс өөр зүйл одоохондоо хийхгүй сууж байтал захирал намайг дуудуулсан байх юм.

Нууц зүйл хэлэхэд хэдэн сарын өмнөөс би захиралтай танил болж сайн танилцаад авсан. Киноны зураг авалтанд нүүр хувирган ажилж байгааг минь санаандгүй найзаасаа сонсоод ирж уулзахдаа намайг их магтсан юм тэгээд л нөгөө баярласан амьтан чинь BigHit рүү гүйгээд ирчихсэн энд ажиллаж байна. Би хааяа боддог "өмнөх насандаа би дэлхийд хамгийн чухал гавъяаг үйлдсэн хүн байсан байх" гэж.

Би захиралын өрөөний хаалгыг тогшоод орлоо тэр өрөөндөө бичиг цаас барин сууна. Бас ийм том компаны захирал байж ингээд сууж байдаг л юм байна. Ихэвчлэн нарийн бичиг нартаа л даатгаад завтай явдаг байх гэж боддог байж билээ.

Юура "сайн байна уу? захирлаа Стилистийн багын Ким Юура байна"

Захиарал "суулдаа Юура"

Юура "за"

Захирал "Өглөө хүнээс сонссон Жонгүг чамаас өөр хүнээр нүүрээ будуулахгүй бас чамайг ч өөр хүнийг будаж болохгүй гэж аашилсаныг дууллаа. Уучлаарай захирал хүн байж шаардлага тавьж мэдэхгүй гэж бодож байгаа байх. Жонгүг өмнө нь ингэж аашлаж байгаагүй хүүхэд л дээ. Ямар нэгэн буруу санаагаар тэгж аашлаагүй байх. Тиймээс чи манай гүшүүдийг сайн харж хандаж өгөөрэй. Бас чи манай ажилчид дунд нилээн залуухандаа орно. Ямар нэг асуудал гаргаж дотно харилцаатай болохгүй байх гэж найдаж байна. Чамайг болздог залуутай гэж сонссон учир би тайван хүлээж авсан шүү" гэлээ. Намайг найз залуу эсвэл сүйт залуу байхгүй бол ажилд авах боломжгүй байсан болохоор нэг залуу гуйж дагуулж ирээд танилцуулсан юм. Би их нүгэл үйлдсэн хүн.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now