8. Нууц

735 35 1
                                    


Чимээгүй л атгасан гарлуу нь нүдний булангаараа хальт харж хэсэг суув.

Арай л хурдан бүх зүйл өрнөөд байх шиг санагдана. Би өөрийнхөө хайртай хүнийг ямар гэдгийг мэдэж, хацар дээрээ үнсүүлж, гарнаас нь хөтөлж, дугаараа өгөөд миний мөрөөдөж байсан бүхэн минь мөн гэсэн ч бүх юм хурдан болж өнгөрөөд байна энд нэг шалтгаан байх л ёстой. Энэ болоод байгаа зүйлсийг хүүхэдтэй болоод ярьсан ч ер нь хэнд ч хэлсэн хамаагүй хэзээч итгэхгүй үйл явдал.

Тэр миний гарнаас атгасан хэвээр л. Хажуунаас нь харахад жаргалтай инээгээд явж байх юм. Энэ хүнийг огт ойлгохгүй байна үнэхээр ойлгохгүй байна.

Аидол байж хамаагүй хүнд ингэж амархан дурлана гэж байх уу? эсвэл би буруу бодоод байна уу?

Жонгүг "Тэгж их сандраад байгаа юм уу? Уучлаарай арайл тулгачих шиг боллоо би ч бас жаахан сандраад байна" гээд атгасан гараа таьчихав.

Жонгүг "чамайг юу бодож байгааг бас чамд сонин байгааг мэдэж байнаа. Би өөрийгөө өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа томоохон хамтлагын гишүүн гэдгээ ч мэднэ ажилчид намайг юу гэж ярьдгыг ч бас. Энэ хэдэн хоногт чамд ямар зан гаргаснаа ч тэр бүгдийг нь сайн мэдэж байна. Гэхдээ миний гаргасан занг одоо зүгээр л нүдээ аниад мартчихаарай. Чамаас энийг л хүсэх гэсэн юм. Богинохон хугацаанд ингэж хандсанд бас уучлаарай. Би жаахан баярлаад л өөрийгөө барьж чадсангүй. Одоо би өөр болчихсон дахиж чамд тийм зүйлс хийж сонин зан гаргахгүй болохоор. Би бас үнэхээр ичэмхий нь үнэн шүү. Зориг гаргаад одоо ярьж байгаа нь энэ" гэлээ.

Юура "зүгээрдээ би ойлгож байна"

Би ингэж хэлсэн ч үнэндээ ойлгох юм нэг ч алга. Хэсэг бид хоёр чимээгүй явлаа. Тус тусдаа юм бодож буй мэт би цонхоор харан сууж байтал "чиний шүтэж хайрладаг байсан BTS гэх хамтлаг үнэндээ тус тусдаа амьдралтай бас нууцуудтай. Гэсэн ч бид тэрийгээ одоо ч нуудаг. Биднийг чин сэтэглээсээ хайрладаг охидийг гомдоохгүй гэсэндээ л тэр. Чи мэдэх байх кпопд байдаг хамтлагууд дундаас асуудал, хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй цөөхөн хэдэн хамтлаг дунд манай хамтлаг ч багтдаг. Бид анхнаасаа л үүнийг захиралд хэлж гуйсан өнгөрсөн амьдралуудыг минь нуугаад өгөөч гэж...захирал ч 6 жил зөвхөн бидэнд анхаар ч бид долоогийн төлөө амьдарлаа дэнжин тавьсан нэгэн. Анзаарж байгаа бол бусад хамтлагын гишүүд ямар нэгэн байдлаар зодоон, хүн дээрэлхсэн, хар тамхины хэрэг эсвэл үерхлийн хэрэгт гээд орооцолдчихсон байдаг шүү дээ. Харин бидэнд энэ бүгдийн нэг байж л таараа гэхдээ үүнийгээ сайн нууж чаддаг юм. Одоо ч биднээс өөр хамтлаг BigHit-д байдаггүй. Бидний өнгөрсөн амьдарал тийм ч том нууц биш ч гэсэн одоо олон нийтэд дэлгэвэл маш том асуудал тарьж магадгүй."

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Där berättelser lever. Upptäck nu