5. Санчихсан байна

775 44 2
                                    


Юура "жонгүгаа...жонгүг намайг сонсож байна уу? сэргээрэй"

Би одоо амьдралдаа хэзээ ч ингэж айж байгаагүйгээрээ айж байна. Жонгүг тайзнаас бууж ирэн арын хаалгаар орж ирээд л ухаан алдаад уначихав. Менежэрийг дуудаж эхэлтэл намжүүн хён хүрж ирээд амьсаглын аппарад залгаж камер барьсан ажилчдыг гарган намайг гар хөлийг нь барь гэсэн. Гарыг нь барьж байхдаа би бараг л асгартлаа уйлж байсан байх гэнэт л ингээд уначихаар нь ямар их айсан гээч. 

Хамгийн тэнэг нь залуус бүгд надруу "юу вэ? яагаад уйлаад байгаа юм бол?" гэсэн шинжтэй харцгааж зарим нь "чи зүгээр үү? бэртчихсэн юм уу?" гэсээр. Тэгэлгүй л яахав дээ танилцаад удаагүй дотно ч болоогүй байсан байж ээж нь юм шиг харчихаад  уйлаад байхаар солиорчихсон гэж ойлгож байгаа байлгүй. 

Нуруун дээр нь хүйтэн жин тавиад нилээн удлаа. Жонгүг бага зэрэг ухаантай болсон мөртлөө "сохён, сохён" гээд л амандаа давтаад байв. Жимин хён бүх гишүүдтэйгээ дотно халамжтай байдаг ч энэ удаад жонгүгийг "сохён" гэж хэлэхэд байрандаа хөлөлгөөнгүй зогсчихоод дүүрүүгээ ойртсонгүй.

Жимин нилээн удаан жонгүгийг харж байгаад "Юура чи жонгүгтэй хамт явсан нь дээр юм шиг байна амралтын өрөөрүү аваад ордоо бусад ажилчид завгүй байх шиг байна. Чи дэргэд нь байж өгөөрэй бид бэлтгэлдээ очих хэрэгтэй түрүүлээд явж байя" гэсээр гараад явчихлаа. Яг л жонгүг байнга ухаан алддаг тэгээд үүнд нь дассан хүмүүс шиг л.

Би үг дуугүй л за гэж хэлчихээд жонгүгийг авж орсон өрөөрүү алхав. Жонгүг тэнд хориод минут хэвтсэн хэдий ч одоо хүртэл амандаа "сохёнаа сохён" гэдгээс өөр үг хэлээгүй хэвээр. Ийм зүйл би анх удаал үзэж байна. Эмч нар үзэж дуусаад дусал залгав. Тайзны арын өрөөнд нэг ажилтантай хамт түүнийг сэргэхийг хүлээн сууна.

Би ийм хүнд байдгыг мэддэгч яг ийм байгааг огтхон ч харж байгаагүйн дээр яг одоо уруул нь хөхөрч хөлс нь цувж хоолойгоо хаттал сохён гэх нэрийг хэлэн биеээч хөдөлгөж чадахгүй байгааг нь хараад уйлах ч багадаж байх шиг.

Жонгүгтай жаахан ойртон суугаад толгой дээрх алчуурыг мушгин буцааж тавиад гараа таттал мэдэрсэн бололтой гарнаас минь барьчихав. Гарны минь ар талыг эрхий хураагаараа илэн амандаа давтаад байсан хүний нэрээ хэлэхээ больчихоод хажуу талруугаа харж хэвттэл нүдээс нь нулимс урсаж байна.

Жонгүг "би чинийхээ гарыг ингэж илдэг байсан санаж байна уу?"

Ухаан нь орж гараад байгаа хэрэг байх нь.

Юура "тиймээ"

Би яагаад ингэж хэлснээ мэдэхгүй байгаач зүгээр л жонгүгийг энэ үг тайтгаруулж чадах юм шиг санагдаад л тэр.

Жонгүг "Санчихсан байна. Чамайг үхтлээ санчихаж Жон сохён"

Жиминий талаас:

Юура адилхан юм зүгээр зогсож байгаа нь инээж байгаа нь ч тэр адилхан байна.

Би ч бас үнэхээр их санаж байна Жонгүгаа чамтай адилхан сульдаж байна, уйлмаар байна, тэрнийгээ санаж байна хэдий хүртэл ингэж явна гэж. Тэвчих үнэхээр хэцүү байна тайзан дээр жаргалтай нэгэн болж, өдөр шөнөгүй бэлтгэл хийдэг байсан үеээ санагалзаж, ах нарынхаа өмнө эгдүүтэй халамжтай дүү нь байдагч шөнө ганцаараа сууж тэрнийгээ боддогийг хусог ахаас өөр хэн ч мэддэггүй. Ах нартаа ч үүнийгээ мэдэгдүүлмээргүй байна. Дахиж зовоомооргүй байна магадгүй хусог ахад ч гэсэн хэцүү байгаа байх.

Ганцаараа ийн бодон зогсож байгаад нэг санаа алдан ах нарлуу очиж ярьж байх зүйлийг нь сонсов.

Жин "жонгүг үнэхээр хичээж бүжиглэсэн ирэмдэг байсан шигээ камерлуу ирмээд л"

Намжүүн "аль хэдийнээ 6 жил болсон байна шүү дээ гэсэн ч жонгүг мартаж чадаагүй хэвээр байна. Яг яах ёстой юм бол хэцүү байгаагаа нуугаад л байдаг"

Хусог "хэцүү байгаа нь одоо бол сайн мэдэгдэж байна"

Тэхён "анх би тэр охинийг харчихаад сохён, нахён 2 ийн аль нэг нь байна л гэж харсан шүү"

Жимин "дэндүү төстэй байсан"

Юнги "Чи ч гэсэн дотроо үхтлээ санаж байна тийм биз дээ"

Жимин доошоо харан чимээгүй болчихов.

Жимин "маш их санаж байна тэрнийхээ хоолойг тэрнийхээ хүүхдийх шиг инээдийг үргэлж миний чигчий хуруунаас атгаад үсрээд явдаг байсныг нь санаж байна. Үхтлээ санаж байна. Миний чин сэтэглээсээ хайралсан анхны минь эмэгтэй байсан болохоор мартагдахгүй байна. Дотор минь яг шатах гээд нэг л юм энд яг энд...том хад чулуу байгаа мэт бөөгнөрчихөөд гарж өгөхгүй" гээд  чээжээ зохин уйлна.

Жонгүгийг ч тэр Жиминийг ч тэр ингэж шаналаж байгааг олон удаа харсан ах нар нь мэдэрж үзээгүй ч тэр дундаас ганцхан Хусог л энэ өвдөлт мэдрэмжийг ойлгож байлаа. Тэр ч бас хайртай хүнтэйгээ жаргалтай байснаа санадаг. Тэр ч бас дотроо уйлдаг. Тэр үед зүгээр явуулчихсандаа харамсдаг. Ингэж шаналж байгааг ойлгох хүн хэрэгтэй тайтгаруулаад "одоо тэднийг мартаад сайхан амьдар" гэж хэлэх халамжтай гэр бүлээс нь тэс өөр хүн хэрэгтэй.

Жонгүг "Санаж байна сохёна"

Жимин "Санаж байна нахёна"

Хусог "Санаж байна хэжина"



𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now