20. Баярлалаа

830 36 2
                                    


Гадаа аль хэдийн дулаараад эхэлчихсэн ч жаахан салхитай бүрхэг өдөр байна. Яагаад ч юм миний сэтгэл санааг дагаад тэнгэр хувираад байгаа юм шиг санагдан дотроо жаргалтай юм бодохыг хичээнэ.

Хөдлөөд 2 цаг явж байж төв газрын бараа харагдаж эхэлсэн учир эхнээсээ хүмүүс "сүлжээ орчихлоо" "яахаараа заавал сүлжээгүй байдаг газрыг нь сонгож зураг авалтаа хийдэг байнаа" "гэхдээ гоё газар байсан шүү тиймээ" "шинэ мэдээ ирчихэж" гэхчилэн ярилцаж эхлэх ч надад утсаа асаах зориг байсангүй.

Хичнээн залгасан болов уу? Мэссэж бичсэн болов уу? гэж бодож байгаа ч залгаагүй юу ч бичээгүй байвал би л сэтгэлээр унана. Тэгсэн байж аль хэдийн тархи биш зүрх минь биеийг маань удирдсан бололтой. Утсаа өөрөө асаачихсан сууж байв.

Хичнээн сүлжээтэй болоод хорин минут өнгөрсөн ч надад нэг ч зурвас дуудлага ирсэнгүй. Аргаа бараад интернетэд орж харвал тэднийг солонгосд ирсэн гэх нийтлэл болон онгоцны буудал дээрх зураг мөн хэдэн өдрийн дараа Сөүлд болох тэдний тоглолтын талаар гээд бүх л зүйл аль хэдийн тавигдсан байв. Солонгосд ирсэн байж яагаад надтай холбоо одоо болтол бариагүй юм бол??

Тэдний талаарх нийтлэлээс гаран утасныхаа зураг руу ороод жонгүгтай авхуулсан зургуудаа ширтэн суулаа.
"Би арай хэтрүүлэн бодоод байгаа юм болов уу? Магадгүй тэд ирээд завгүй хуваарьтай байсан байхлдаа. Бас Жонгүг дахиад утсаа эвдэлчихсэн байх.

Эсвэл. . .

Үнэхээр намайг мартчихсан байна. Бүтэн дөрвөн сар ярьчихаад уулзах дөхөөд ирэхээр ингэж байгаа хэрэг үү? Сүүлд ярихдаа зүгээр л ярьсан. Үгүй ээ Жонгүг тэгэх хүн яав ч биш." гэсээр өөртэйгөө хоёр тал болон тэмцэлдэнэ.

Хэсэг хугацааны дараа өөрийн мэдэлгүй нулимс дуслуулчихсан сууж байх нь тэр. Нулимсаа арчин дээш хартал ажлын эгч нар ингээд суухыг минь хүлээж байсан юм шиг нэгэн зэрэг нир хийтэл дахиад л шивнэлдээд унав. Хүний зовлонгоор наадаж ханадаггүй сайхан хүмүүс юмаа.

"уйлаад байхыг бодоход үнэхээр хаяагдчихсан байна"

"мэдээд байсан юмаа хар залуугаараа их зүйл мөрөөдөж гэнэ. Манай Жонгүг угаасаа өөрөөсөө эгч эмэгтэй сонирхдог би мэдэж байна яг над шиг эмэгтэй" гэтэл арын албаны нийлдэг эгч нар нь инээлдэж амаа дарцгаан "чи ингэж ярьж байгаад ажлаасаа хөөгдөвдөө"

"Би биш энэ хүүхэн л түрүүлж хөөгдөнө байх шүү" гэсээр ярилцана. Надад машины арын хэсэгт сууж байгаа учир тод сонсогдож байлаа.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now