19. Салах цаг нь болсон

537 34 0
                                    



Сэтгэл санаа авах юмгүй, хачин царайлсаар хамаг юмаа янзалж дуусаад гадаа байх машинд орж суулаа. Мэдээж Жонгүгийн суусан машин түрүүлээд явчихсан. Би ажилчидтайгаа араас нь явж байгаа юм.

Солонгос руу эндээс явах ч юу байхав 2 цагийн л асуудал. Харин очоод би яах вэ?? Илүү дээр албан тушаал ч гэсэн бид ойр ойрхон уулзаж чадахгүй бол яах уу? Ядаж хол байх энэ хэдэн сар ганц удаа ч болов уулзах боломж байгаасай.

Love yourself дуусаад Speak yourself 6 сар болтол үргэлжлэх төлөвлөгөөтэй. Ийм олон сар холдвол бид хоёр харилцаагаа таслах эсвэл бүр муудаж салчихвал яана гэж айж байна.

Ихэнх алдартнууд дандаа л цагийн хуваариасаа болж салцгаадаг. Нэг л эвгүй мэдрэмж төрөөд салдаггүй эсвэл би хүндээр тусгаж аваад ургуулан бодоод байна уу?

Дөнгөж л бидний харилцаа сайхан болж байхад холдох хэрэг гарах нээ...

Бодол болсон баргар царайтай амьтан машинаас буугаад өрөөлүүгээ явлаа.

Явахаасаа өмнө "баяртай сайн сууж байгаарай, чамдаа зөндөө их хайртай шүү" гэж хэлмээр байгаа ч чадахгүй байх зориг хүрэхгүй юм шиг байна.

Намайг үргэлж дэргэд нь хамтдаа байх болсон гээд их л жаргалтай, эрч хүчтэй байсан хүнд "би явах хэрэгтэй болчихлоо дахиж хамт ажилж чадахгүйн" гэвэл яаж хүлээж авах нь төсөөлөлд ч алга.

Тэр одоо намайг хувь хүн талаас минь илүү сайнаар хардаг. Өмнө нь зүгээр л Сохён гэх охин шиг төсөөлж миний талаар таньж мэдээгүй байхдаа хэтэрхий түргэн байдлаар үеэрхэх санал хүртэл тавьсан хүн шүү дээ.

Он гарснаас хойш тоглолт бүр дээр тэр хэд ажилчидаас тусдаа өөр буудалд байрлах болсон. Тэдний тоглолт хэрхэн явагдсан талаар богино хэмжээний кино хийгдэхээр болж өмнөхөөсөө илүү тэднийг камер дагадаг болчихсон. Сүүлийн 1 сар бид хоёр тухтай ч уулзаж сууж чадсангүй.

Зочид буудлынхаа 15 давхарт байх өрөөндөө орж ирээд цонхоор хальт харлаа. Гадаа салхитай бороо орж байна.

Жонгүг бороо орохоор нэг хэсэг дуугаа хураачихаад өдөржин ая хөгжим бичиж бэлтгэл хийж өрөөндөө суудаг байсан юм. Харин сүүлийн хэдэн сар бид нартай ярилцаж өөртөө илүү анхаардаг болсон. Ах нар нь "Юура бидний сайн ажилаж байгаа нь чиний ч бас ач шүү дээ дүүд минь ойр байж, боломж олгосонд баярлалаа" гэж хэлдэг ч би хувьдаа тэгж бодохгүй байна. Тэд надаас болж биш энэ удаагийн уртаас урт аялан тоглолтноосоо болж их зүйл сурж авсан байх.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now