Ep13. Аав гацуур

1.1K 189 15
                                    

~•°•~

Субин мөн хамт ярилцлага өгсөн бүсгүй болох Юри нар коридорын хүлээлгийн сандал дээр ажил олгогчдын эцсийн шийдвэрийг хүлээн бага зэрэг түгшиж сууна. Тэднээс гадна хариугаа хүлээх ажил хайгч нар ч цөөнгүй байв. Субин тэднийг ялж гарч чадна гэдэгтээ аль хэдийн итгэлгүй болжээ. Мэдлэгээрээ гологдоно гэдгээ ч хүлээн зөвшөөрөөд байлаа.

Хүлээсний эцэст ярилцлагын өрөөний хаалга онгойн хэн нэгэн эрэгтэй
"Квон Юри, Бён Субин нар ороод ирэхгүй юу" хэмээв.

Юри Субин руу инээмсэглээд босоход Субин ч өөдөөс нь итгэл муутайхан инээмсэглээд, тэд хамтдаа дотогш орцгоож суудлаа эзэллээ.

"Бид бүгд ярилцсаны эцэст эцсийн дүндээ хүрч, нарийн бичгийн албан тушаалд тохирох нэгнийг сонголоо"

Минхёгийг ийн хэлэхэд Юри өөртөө итгэлтэй нь аргагүй харц дээгүүр суух бол Субин санаа алдана.

"Бён Субин. Та тэнцсэн"

Субин сонссондоо итгэсэнгүй.

"Б-Би? Тэнцсэн гэж үү?"

Минхёг инээмсэглэн
"Тийм ээ. Харин Квон Юри. Таныг явуулахад мэдлэг, чадвар чинь дэндүү хайран тул хурал зөвлөгөөн төлөвлөгчийн ажлыг санал болгож байна"

Өөрийгөө нарийн бичгийн ажилд тэнцэнэ гэдэгт хангалттай итгэлтэй байсан Юри шокнд орсон байдалтай сууна. Нилээдгүй том зүйл төсөөлж орж ирсэн ч хурал зөвлөгөөн төлөвлөгч мэтийн ажил дээр томилогдоно гэдгээ мэдсэнгүй. Хэсэг зуур эргэлзсэн ч үнэхээр энэ компанид ажиллахыг хүссэн эсвэл ажил үнэхээр хэрэгтэй байгаа бололтой зөвшөөрч орхисон юм.

"За, тэгвэл ингээд тохиролцлоо. Ойрын хугацаанд компани нээлтийн ажиллагаатай тул маргаашнаас эрчимтэй ажиллаж эхлэнэ. Харин одоо тарж болно"

Ерөнхий захирал Минхёгийн мэдэгдэл ийн дуусч, хүмүүс эхнээсээ өрөөг орхин гарцгааж, хамгийн сүүлд Субин болон Юри нарыг өрөөнөөс гарахын алдад Минхёг Субины нэрийг дуудав.

"Түр ярилцах гэсэн юм"

Юри сэжиглэсэн харцаар тэднийг ширтсээр өрөөг орхин гарлаа.

"Анкетыг чинь хараад чамайг болов уу гэж таамагласан ч үнэхээр мөн байна гэж төсөөлсөнгүй" гэсээр Минхёг илт сэтгэл хөдлөлтэйгөөр ярьна.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now