Ep14. 32 давхар

1.1K 161 53
                                    

~•°•~

  Сэрүүлэгний дуугаар аргасан нүдээ нээж ядан сэрэхэд хажууд нь эхнэр нь байсангүйд Бэкхён эхлээд гайхав. Орноосоо өнгийгөөд хэсэг чимээгүй суусныхаа дараа л Субиныг ажилдаа явсан гэдгийг санаж хальтхан инээмсэглэсэн юм.
Субин түрүүлж сэрчхээд Бэкхёныг сэрээх гэж нүүр амыг нь оролдож, энх тайван байдлыг нь алдагдуулдаг байсан. Эсвэл гал тогооны өрөөнд хоол хийж байгаагаа зарлах гэсэн шиг сав суулга түчигнүүлээд зогсож байх байсан. Харин өнөөдрөөс энэ амьдрал нь эцэс болж байна. Тэд хоёулаа нийгмийн идэвхтэй бүлэг болсон.

Гэр нам гүм байх агаад Бэкхён хамгийн түрүүнд ариун цэврээ сахихаар угаалгын өрөө орлоо.
Царайгаа толинд харвал уруул нь хагас дутуу улаанаар будагдчихсан байх ажээ. Бэкхён жаргалтай гэгч нь инээд алдчхаад үргэлжлүүлэн нүүрээ угааж эхлэв. Мэдээж зүүдэндээ уруул амаа будчихаагүй нь ойлгомжтой тул Субиныг явахаасаа өмнө уруул дээр нь үнссэн гэдэгт тэр итгэлтэй байв.

Ариун цэврийн болзлоо хангасныхаа дараа Жэхёныг сэрээхээр өрөө рүү нь ортол түүний хацар дээр ч бас улаан уруулын будагны тэмдэг байсан юм.

"Энэ эмэгтэй чинь хаа сайгүй тамгаа дараад явах юм аа"

Жэхёныг сэрээгээд удаагүй байтал аниргүй гэрт хонх дугарах нь чангаар сонстож Бэкхён очиж хаалгаа тайлвал шинэ хүүхэд асрагч Сожин байх нь тэр.
Тэрээр гүйж ирсэн бололтой гэмээр амьсгаадаж мөн хөлөрсөн байв.

"Ашгүй дээ, хоцорчихлоо гэж их айлаа"

Бэкхён инээд алдан
"Цаашдаа яг энэ цагтаа л ирж байхад болно оо" гэсээр үнэнч сэтгэлийг нь сайшаана.

"Тэгэж их яарч ирснийг бодоход өглөөний цайгаа ууж амжаагүй л биз дээ?"

"У-Уусаан ах аа"

"Нэрэлхэлгүй ийшээ суу. Хамтдаа цайгаа ууя"

Субин явахаасаа өмнө тэдэнд өглөөний цай бэлдэж тавьсан нь энэ юм. Шөл шардаг хүнийг ядаж талх шарчхаж чадахгүй, чаддаг байсан ч цайгаа өөрөө бэлдэж уухаар эрт сэрж чадахгүй гэдгийг нь мэддэг учраас.

Бэкхён, Сожин хоёр ширээнийхээ ард дөнгөж суугаад байж байтал нойрмог Жэхён нүдээ нухалсаар тэдний өмнө хүрч ирлээ.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now