Ep10. Эхнэртээ уурласан нь

1.6K 193 60
                                    

~•°•~

Бэкхён толгойны янгинах өвчинг мэдэрснээр аргагүйн эрхэнд нүдээ нээлээ. Гэвч тэр зөөлөн дулаан орон дээрээ биш ажлын ширээнийхээ ард сэрсэн юм. Хөмсөг зангидан нилээн ярвайсаар, хөшсөн хүзүүгээ арай хийн хөдөлгөж эргэн тойрноо ажвал хэн нэгний ачаар үргэлж тохьтой, цэвэрхэн байдаг өрөө нь хагарсан, бутарсан зүйлсээр дүүрч, нэгэнт эмх замбараагүй болжээ.
Гэхдээ түүнд яг одоогийн байдлаар өчигдөр шөнө юу болсныг санахаас илүүтэй лантуугаар тасралтгүй цохиод байгаа мэт өвдөх толгойны өвчнөө болиулах нь л чухал байв.

Биеэ хүчлэн байж сандлаасаа босч, өрөөнөөсөө гарвал Субин бүсэлхийгээрээ хормогч уячихсан гал тогооны өрөөнд цааш хараад ямар нэгэн зүйл хийж буй бололтой зогсож байв. Хайр дурлалдаа эд шатаж буй гэрлэсэн хосууд иймэрхүү үед бие биеэ үнсэн энхрийлж өглөөг унтана. Харин Бэкхён, Субин хоёрын хувьд нялуурч угтдаг өглөө нь аль хэдийн жил гарны өмнө л үгүй болсон.

Гал тогооны өрөө рүү очвол ширээгээр дүүрэн хоол бэлдэж тавьсан байх агаад Субин сая л эргэж харан Бэкхёны сэрснийг мэдлээ.

"Сэрчихсэн үү? Суу"

Субин хүчлэн инээмсэглэж түүнийг ширээнд уриад урд нь зутан тавив. Гэхдээ Субины гэрэлтсэн инээмсэглэл хаана байна вэ? Нуухыг хичээвч мойл шиг хар нүднийх нь гүнд ихээхэн гуниг хурсан байгааг Жэхён харсан ч мэдэхээр байна. Хэн ч халдаж чадахгүй мэт түүний эрхэмсэг ширүүн харц, үзэсгэлэнт нүд нь хаана байна аа? Бүтэн нойртой хонолгүй шөнөжин уйлсан учир хавдаж улайсан нүд л тод харагдаж байна.
Энэ бүхний дараа тэр яаж юу ч болоогүй мэт нүүрэндээ инээмсэглэл тодруулж чадав?

Бэкхён шарталтаасаа болж эсвэл уурандаа ч тэр үү хөмсөг зангидсаар ширээний ард сууж, зутангаас халбагадах гэтэл Субин гэнэт түүнийг болиуллаа.

"Хүлээгээрэй. Эхлээд шар тайлах эмээ уугаарай. Чамд өгөх гээд өглөө эмийн сангаас..."

"Болно оо"

Бэкхён залхсан байртай ийн хэлээд гар дахь шар тайлах бэлдмэлийг нь булаах шахам шүүрч аваад тэр дор нь задлан ууж орхив.
Энэ ширүүн байдал чинь юу вэ? Тэр Минхёгийн үгнээс болж одоо хүртэл уурласаар байгаа хэрэг үү?

Субин үнэхээр юу хэлэх ээ, яахаа мэдсэнгүй. Залуустай хамт инээж ханиагаад гарсан хүн юунаас болж тэгтлээ уурлачихсан орж ирснийг мэдэхгүй ч, шөнөжин тунгаасны эцэст тэр халамцуудаа санаандгүй тийм үгс урсгасан болохоор маргааш гэхэд л мартчих байх гэж бодон хуучин шигээ байхыг их хичээсэн юмсан.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now