Ep01. Хорвоогийн нэг өдөр

5K 307 26
                                    

~•°•~

э х л э л

Нэг ертөнцийн

Нэг глактикын

Нэг нарны аймгийн

Нэг гаригийн

Нэг тивийн

Нэг улсын

Нэг хотын

Нэг дүүргийн

Нэг орон сууцны

Нэг айлын

Нэг өрөөнд хоёр хос маргалдана.

"Чадахгүй ээ, чадахгүй! Би ахиж чамд хүүхэд хийхгүй"

"Гурван хүүхэдтэй л болъё гэсэн биз дээ! Энэ тийм хэцүү зүйл үү Бён Бэкхён?"

Эмэгтэйг ийн хэлж дуусахад унтлагын өрөөний хаалгыг онгойлгон, 6 орчим настай хүү хөлд ороогүй бяцхан охин дүүгээ арай ядан өргөсөөр орж ирэв.

"Аав аа, Нахён морь унамаар байна гэнэ ээ"

Бэкхён нүдээ эргэлдүүлээд цөллөгдөх гэж буй мэт царай гарган, шалан дээр дөрөв хөллөв. Тэрээр морь нь бэлэн болсон гэх мэт толгой дохиход 6 настай хүү охин дүүгээ түүний нуруун дээр мордууллаа.

"За яахав. Чи ч бас суу Жэхён"

Дүүгээ суулгачхаад атаархал тээсэн бүлтгэр нүдээр ширтэж, хуруу гараа оролдон зогсох Жэхён хүүг анзаарсан Бэкхён ийн хэлээд хоёуланг нь нуруун дээрээ мордуулаад унтлагын өрөөг тойрон мөлхөж гарлаа.

"Харж байна уу Субин? Хоёр хүүхэдтэй ингэж зовж байхад гурав дахь нь гараад ирвэл би яах болж байна аа?" гэхтэй нь зэрэгцэн бяцхан Нахён аавынхаа үснээс санамсаргүйгээр хүчтэй гэгч нь зулгаагаад хаячихав.

"Аэшшш! Өнөөдөр явж үрийн сувгаа боолгоно доо!"

"Ойлгомжтой. Тэгвэл гурав дахь хүүхдээ өөрийн мэт хайрлана гэж найдъя" хэмээн хэлээд Субин хоёр гараа элгэндээ тэврэн шийдэмгий гэгч нь өрөөнөөс гарахад Бэкхён мөлхсөөр араас нь очлоо.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now