Ep03. Мартсан зайдас

2K 242 16
                                    

~•°•~

  Нүд нь хөх няц болсон эр гудамжаар алхана. Замд нь таарсан хэн нэгэн сайхан сэтгэлт хүн хэцүүхэн харагдах түүн рүү тусламжийн гараа сунгав.

"Танд юу тохиолдоо вэ? Гэрт чинь хүргээд өгөх үү?"

"Үгүй ээ. Би тэндээс гараад явж байна"

Үл таних хүн ч толгой дохиод, хачин царайлсаар өөрийн замаа хөөлөө.

Э н э  я в д л а а с 
20  м и н у т ы н  ө м н ө

"Юу гэлээ? Сатаны дүү гэл үү? Битгий гөлөг шиг царайлаад зогсоод бай! Юм дугар! Надтай ярь! Сатаны дүү гэж ямар юм байдаг юм айн?! Чи харсан юм уу!"

"Ч-Чамархуу л…"

Согтуудаа эхнэрээ доромжилсноор зогсохгүй өглөө нь ахиад л адил зүйл хэллээ. Энэ хүн үнэхээр үхэхийг хүссэн бололтой. Үүнээс болж эрүүний шөл ууж, хэд хэдэн ухамсрын шанаа авснаар нүд нь хөх няц болсон ажээ.

Субин одоо л үглэж дууссан агаад нэг юм амьсгаа авахтайгаа болов.

"Одоо гар. Нахён, Монрён хоёрыг салхилуулчхаад 30н минутын дараа гэхэд гэрт байж байхгүй бол үхнэ гэж мэдээрэй. Жэхёны даалгаврыг хийлгэх ёстой шүү"

Хөөрхий Бэкхён дуулгавартай нь аргагүй толгой дохино.

"Бас! Наад хөхөрсөн нүдээ энэ амралтын өдрүүдэд зүгээр болгосон байхгүй бол дэмий шүү"

"Гэхдээ…"

"Тайлбар сонсохгүй"

Субин Монрёны уяаг цээжинд нь наахад Бэкхён түүнийг биенд нь хүрсэнд багахан айж биеэ хураах аж. Удалгүй бяцхан Нахёныг тэргэнд нь хийгээд урд нь авчраад, хаалга онгойлгож өгөхөд мань эр хурдхан шиг тэднийгээ аван гадагш гарлаа.

О д о о

Бэкхён бөөн бодол болсоор цэцэрлэгт хүрээлэнг тойрон алхана. Мэдээж хүүхэд болон нохойгоо чирсээр.
"Бусад айлын нөхрүүд эхнэртээ ингэж базуулдаг болов уу? Зодуулдаг болов уу?"
"Би яагаад өөдөөс нь үг хэлж, сөрж чаддаггүй юм бол. Өмнө нь яг л хэлэх үгээ хэлтэйгээ залгичихсан боол шиг хүчин мөхөсдчих юм"
"Энэ амьдрал нэг л биш" хэмээн бодож, юу ч мэдэхгүй охиндоо зовлонгоо ярихад охин нь өөдөөс нь харин ч инээгээд, харь гаригийн хэлээр амандаа ямар нэгэн зүйл бувтнана. Нохойны хуцах нь хүртэл "Хохино" гэж байгаа мэт сонсогдох аж.

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now