Ep05. Гэй нөхөр

1.7K 202 16
                                    

~•°•~

"Чи ойрд намайг дагуулж ийшээ тийшээ гарсангүй ээ"

"За яахав. Орой хог асгахаар гарахдаа чамайг дагуулаад явъя"

Цооронхой оймсыг нь оёод сууж байсан Субин хажуудаа сууж буй Бэкхёныг цохиод авлаа. Тэр үнэхээр уурласан харагдах аж. Мөн нүднийх нь гүнд бяцхан гомдол хурсан байх ч Бэкхён үүнийг нь үл анзаарна.

"Тоголсон юм даа. Хэд хоногоос завтай болохоороо албан ёсоор болзоонд урина. За юу?" хэмээн Бэкхён эхнэрээ аргадсаар, мөрөөр нь тэврэн хацар дээр нь үнссэн болоод анхаарлаа буцаад л зурагтаар гарах гэй алдартнуудын тухай нэвтрүүлэгт төвлөрүүллээ.

Субин Бэкхёны оймсыг оёнгоо дотроо бодно. Тэр өмнө нь хэд хэдэн удаа ингэж хэлж байсан юм. Үргэлж ажил ихтэй, дараа гэдэг. Субин бараг л хамгийн сүүлд хэзээ хоёулахнаа болзсоноо мартаж орхих шахжээ. Нялуун үгс хэрэглэхгүй, ойрын хэд хоног орондоо хайрыг бүтээлгүй зүгээр л унтацгаах болсон. Энэ бүхэн нэг л биш хэмээн бодож санаа алдахдаа Субин зүүгээр хурууныхаа өндгийг хатгачихав.

"Өө, болгоомжтой бай л даа"

• • •

"Нэг боломжоо өнөөдөр ашиглаж болох уу?"

"Их догдлон хүлээжээ. Бүр сарын эхний өдөр шүү"

"Тэгээд…Болох юм уу?"

"Бага уугаарай. Эрт ирээрэй"

Бэкхён дэвхцэх нь холгүй баярлан, утсаа үнссээр салгалаа. Өмнө нь хоёр байсан ч Бэкхёны буруутай үйлдлээс сард ганцхан удаа найзуудтайгаа наргих зөвшөөрөл олгосонд тэр боломжоо өнөөдөр ашиглахаар шийджээ.

  Ажил нь аль хэдийн тарчихсан тул эрт онгойдог шөнийн клубын V.I.P өрөөнд оффисоороо сууцгааж байв. Мөн ширээгээр дүүрэн алхоколны төрөл зүйлүүд болоод даруулгууд ч харагдана.

Чанёол цаанаасаа нэг тийм ёжилсон инээд урууландаа тодруулан, буйдангийн захад шарсан төмс идэнгээ утсаа оролдож суух Жүнмёныг нүднийхээ булангаар ажиглан, хажуудаа суух Бэкхёныг нудраад
"Жүнмён хён архины хордлогонд орчихсон гэсэн"

"Тэгээд?"

"Аяганд нь усны оронд сөжү хийж чадвал ямар вэ?"

「Cmpltd」Эхнэр Уурлана S3 || BBHWhere stories live. Discover now