C

399 39 1
                                    

Сонгодог зохиол, дуурийн дуу гэх мэт зүйлд дуртай болохоор хуурцаг зардаг хуурцаг тоглуулагчийн дэлгүүрт ороод янз бүрийн кассет сонирхоно.

Нэгийг барьж үзээд, сонсож ч үзээд иймхэн жижиг зүйлсэд сэтгэл ханаж баяр баясал авна.

Багаасаа ээжийгээ даган дуурийн театрт очиж дуу бүжиг их үздэг байсан болохоор харах бүрт л сэтгэлд байх хөнгөн дурсамж минь бодогдож урууландаа багахан инээмсэглэл тодруулна.

Тэндээс гараад уран зохиолын номын дэлгүүрт ороод ном харан явна. Тэндээс нэг номыг аваад эхний хуудсыг нь нээн уншлаа.

-

Бадамлянхуа ба өргөст хар сарнай.

Эрт урьд цагт хэний ч мэдэхгүй алс хол газарт ганц тариачин эр амьдарна суудаг байжээ.
Амьдралын утга учир хайр дурлал мэдэхгүй эр тэр алс холын газартаа ганцхан зүйлийг хайрлана нандигнан амьдардаг юм санж.
Өөрийн хүрч чадах газар хүртлээ үзэсгэлэнтэй цэцэг тарьж олон ягаан улаан өнгөөр бүгдийг алаглуулж хэний ч нүдийг унагахаар тийм сайхан өмнө нь хаа ч байгаагүй цэцгэс тарьжээ. Гэсэн ч тариачин эр ганц л цэцгээ бусдаас илүүд үзэж ганцхан тэр цэцгээ хайрлана арчилдаг байсан гэнэ.
Тэрхүү цэцгээ ургаж нахиалахад тариачин эр анх удаа баяр баясал гэж юу болохыг мэдэрч амьдрал нь гэгээ орсон мэт санагдана.
Удалгүй тариачин эрийн амьдрал ахин өөрчлөгдөж хайртай эмэгтэйтэй болжээ. Тэр эмэгтэй хайр дурлал гэж юу болохыг ойлгуулж гэгээ орсон амьдралын цэцэглүүлсэн мэт санагдана.
Гэвч тэр хайр удсангүй хайртай эмэгтэй нь хайрлаж ирсэн цэцгийн тастаж дэлбээгээр нь түүнд бэлэг барихад тариачин эр уурлан уцаарлаж алс хол хайртай эмэгтэйгээ хаяан явав. Гэвч эр явсан зам болгондоо цэцгийн үр суулгасаар хойноос нь хайж ирэх эмэгтэйгээ цэцгийн дагаж намайг олж ирээрэй гэсэн дохио өгөв.

Зохиолын эхний хэсэг дуусахад дараа нь юу болох бол? Эмэгтэй тариачныг олох болов уу? Гэсэн хүлээлт надад үүсгэнэ. Ийм болохоор л би ном зохиолд дуртай. Догдлон хүлээх, шимтэн унших энэ мэдрэмжүүд үнэхээр гайхалтай байдаг юм.

Сая уншсан зохиолоо худалдаж аваад гэрийн зүг алхана.

Алхах зам минь хол ч амьдралын утга учрыг бодон гиюүрч явахад хэт ойр ч юм шиг. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун ч нэг л зүйл дутаад байгаа мэт үргэлж намайг дагадаг. Юу гэдгийг мэдэхгүй ч дутаж байгаа зүйлээ хэзээ нэгэнт цагт авах болохоор яарахгүй тайван хором мөч бүрийг хайрлах нь амьдралын утга учир байх.

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now