S

134 35 0
                                    

Өдөр хоног хурдан өнгөрч саяхан "Бадамлянхуа ба өргөст хар сарнай" дараагийн хэвлэл гарчхаж. Үүнийг сонсоод шуудхан номын дэлгүүр лүү гүйн шинэ хэвлэлийн авлаа.

-

Бадамлянхуа ба өргөст хар сарнай

Тариачин залуу хайртай эмэгтэйдээ юу юунаас илүү их итгэж байсан учраас л тэр алс холын аянд гарсан. Тэр ингэж гарах маш олон шалтгаан байв. Нэг нь эмэгтэйгээ өөрийг нь олж ирж чадах эсэхийг мэдэхийг хүссэн. Нөгөө нь өөрөө эмэгтэйгээ хаяж явж чадахаар хэмжээний хайртай үгүйгээ шалгах гэж. Харин үлдсэн шалтгаан тариачин эрийн нууц асуудлууд.
Мэдээж тариачин замдаа олон саад бартаатай учирна. Гэсэн ч тэр бууж өгөлгүй замдаа явсаар замд байх бартайгаа хойноос нь даган ирэх эмэгтэйгээ замд нь саад болгохгүй нь тулд өөрөө бүгдийн туулна.
Ингэж явсаар тариачин эр эцэж цуцаж ядран цэцгийн үрээ суулгахаа мартаад хэсэг зам туулчхав. Харин эмэгтэй нь зам гэнэт л тасарч өөр цэцэг замд нь байсангүй. Үүнд эмэгтэй ихэд гайхан хаашаа явахаа мэдэхгүй хэсэг эргэлзэж байгаад сонгосон зам нь тариачны явсан зүгээс өөр зүг байв. Үүнийгээ мэдсэн тариачин явсан замаараа буцан явж өөрөө хайртай эмэгтэйгээ хайна...

-

Би ч тариачин эрийн өмнөөс эргэлзэнэ юу болоод байгааг нэг үл ойлгоно сууна. Мэдээж дараагийн хэвлэлд илүү тодорхой болох байх.

-

Утсанд танихгүй дугаараас дуудлага ирж гайхаад авбал нэгэн бүдүүн эрэгтэй хоолойгоор "Номоо буцааж аваарай" гэв. Би залгасанд нь баярлан хаана хэзээ авах аа тохироод таслалаа.

Номоо өгсөн дэлгүүрийн хажууд байдаг хөгжмийн дэлгүүрт уулзахаар болсон.

Тохирсон цагаасаа хоцролгүй хүрч ирээд хүлээлээ. Нилээн удаан хүлээх шиг болсон гэхдээ ирдэггүй. Утас руу нь залгасанд тэр утсаа авсангүй. Хачин юм...

Номондоо нээх харамсаад байсангүй. Ахиад авч болно гэхдээ юунд харамсаад байгаа юм болдоо.

Бараг худлаа санагдаад явах гэж байхад тэр номыг минь гартаа барьсаар хүрээд ирэв.

Би эхэндээ ичээд шууд л 90 градус бөхийгөөд "Сайн уу?" гэлээ.

Ямар ч төлөвлөгөөгүй уулзсан болохоор эхэндээ 2 талдаа дуугүй зогсож байгаад яг зэрэг ам нээцгээлээ.

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now