CASSETTE

160 33 3
                                    

Жэминтэй холбоо барилгүй 7 хонолоо. Тэр гэнэт холбоо тасарчихсан. Яагаад гэдгийн мэдэхгүй. Би эхлээд түүн рүү залгаж үзсэн зурвас явуулж үзсэн. Бүр түүний гэр лүү шуудангаар хуурцаг явуулж үзсэн. Ингэж явуулбал тэр сонсох байх гэж бодсон. Үргэлж гэрт нь очиж хаалгыг нь тогшдог. Гэсэн ч нэг ч удаа хаалга тайлаагүй.

Арга одоо барж байна. Шөнө болгон л түүнд санаа зовж уйлан хэвтэх үнэхээр аймшигтай юм. Яагаад ч түүнийг асар их үгүйлэн. Яг л амьдралаас минь бүр мөсөн явчихсан мэт санагдана. Хоосон санагдаад байж суухын аргагүй мэдрэмж төрөөд түүнийг одоо би хаа сайгүй хайж байгаа. Аль болох бүх арга хэрэглэж байгаа.

Магадгүй тэр намайг хармааргүй санагдаад надаас явсан байх. Гэхдээ тэр надаа шалтгаан гээд юугаа ч хэлээгүй байхад би худал таамаг дэвшүүлэн өөртөө хэцүү болгоод яахав.

Хуурцаг

Би "Өглөө ирэх чимээг сонссон ч унтсаар л байлаа. Учир нь чи биш учраас. Аль хэдийн 4 сар өнгөрчихсөн гэж үү? Үргэлж өөрчлөгддөггүй хэвээрээ байдаг чамайг явах тэр үед итгэж чадахааргүй хэцүү юм. Тиймээс чамайг аажим аажмаар мартах гэж хичээхэд хайртай гэдэг сэтгэл л тээг болж байна. Тийм ээ би хамгийн чухал зүйлийн мартаж орхиж. Хайртай л байсан юм бол намайг чи үргэлж жаргалтай байлгах ёстой байсан юм. Санаж байгаа ч хийж чадах зүйл алга. Чамайгаа хайж байхдаа уйлж бас шаналсана. Санаа зовох хэрэггүй ээ. Тийм ч удахгүй болохоор хүлээж байгаарай."

Хуурцгийг нулимстай нүдээрээ арай хийнэ зогсоогоод үргэлжлүүлнэ уйллаа. Хэцүү юм.

Саяны хоолойгоо бичиж авсан хуурцгаа түүний гэр лүү явууллаа.

-

Түүнтэй холбоо барилгүй аль хэдийн 6 сар өнгөрч. Чи минь хаана юу хийж яваа юм бэ?

Хуурцаг

Би "Чам руу өдөр бүр явуулах миний хуурцгийг чи сонсож байна уу? Намайг хармааргүй байвал зүгээрээ. Би үргэлж ингээд байж байна. Чамгүйгээр би өөрийгөө хамгаалж байх болно. Хайртай шүү, нэг ч удаа энэ үг өөрчлөгдөж байгаагүй. Чиний үлдээсэн тэр хоосон орон зайг ч хайрлаж амьдрах болно."

-

Өглөө утсанд дуудлага ирээд сэрээчхэв. Шөнөжингөө уйлж хоносон хоолой сөөсөн учир дуудлагыг аваад эхэндээ юм дуугарсангүй. Тэгсэн цаанаас хэлсэн үг нь намайг хоолойгоо шахан байж хариулахад хүргэсэн юм.

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now