E

115 29 0
                                    


Бадамлянхуа ба өргөст хар сарнай

Тариачин замдаа замын бартаа гэх мэт зүйлсээс болоод багагүй шархдав. Гэвч хойноос дагаж байгаад төөрсөн эхнэрээ авахын тулд эцэлт цуцалгүй явна.
Харин эхнэр явсан буруу замаа анзааралгүй тариачныг хайна. Хайж байхдаа дэмий л тэр цэцгийг оролдож. Оролдоогүй байсан бол өдийд хайрт эртэйгээ хамтдаа байх байсан хэмээн өөрийгөө буруутгана.
Эмэгтэй ч явсаар нэгэн байшинтай таарна. Эмэгтэй замын алжаалаа тайлахын тулд өнөөх байшиндаа ороход нэгэн эмгэн шулам сууж байх бөгөөд эмэгтэйг харсан даруйдаа "Яг одоо эндээс гар" хэмээв. Эмэгтэй гайхан "Эмээ минь аяны хүнд яаж ингэж хандаж болох билээ" гэхэд эмгэн "Бусдын итгэлийг алдаж хайртай нэгнээ зовоож буй эмэгтэйд ингэж хандах миний зөв" хэмээн уурлана.

-

Жэмин бид хамтдаа энэ хэсгийг уншаад сууж байхад Жэмин надаас "Бусдын итгэлийг авна гэдэг хайрыг авснаас илүү" гэв.

Би "Хайрлаж болно. Хайр хөрч ч болно. Гэхдээ яасан ч буцаад хайрлана. Хайртай л бол. Харин алдсан итгэлийг дахиад авна гэдэг ахиад хайрлуулахаас хэцүү байх"

Жэмин "Хэрвээ хайртай л бол ахиж итгээд үзэх хэрэгтэй. Яг л тариачин шиг. Тариачны эмэгтэйг гэх хайр агуу юм. Хайрлаад яваад өгсөн ч эргэж ирэхдээ ахин шинээр эхлэж болох байх. Энэ бүхнийг шууд өөрсдөө шийдэх хэцүү голдоо байгаа нэгнээ бодох хэрэгтэй байх"

Би "Тийм шүү" гэсээр үргэлжлүүлэн номоо уншина.

-

Жэминий олон хуурцгуудыг үзнэ суухад дээр нь анхны харц гэсэн сонирхолтой хуурцаг байв. Жэминээс асуухад тэр инээгээд "Сонсоод үз л дээ" гэв.

Хуурцаг

Жэмин "Өнөөдөр 2019 оны 12 сарын 25. Дуурийн театраас гараад явж байгаад нэгэн охиныг олж харсан. Өвөрмөц зүйл эхэндээ байгаагүй ч тэр нүд нь. Харахад л юу юунаас илүү дулаахан санагдах тэр дулаахан харц. Өвөл хэдий ч би халууцаад явах шиг л болсон. Гэхдээ хэдхэн секундэд л зөрөөд өнгөрсөн болохоор би тийм ч удаан харж чадаагүй. Зүгээр л түүний араас хараад үлдсэн..."

Би "Чи дуурийг үзсэн хэрэг үү? Би бас үзсэн"

Жэмин "Тэр охин нь чи..." тэр ингэж хэлээд үргэлж хардаг шигээ миний нүд рүү харсан юм.

Би "Чи намайг чамайг харахаас ч өмнө харж байсан юм байна"

Жэмин "Чи намайг тэгээд анх хаана харч байсан юм"

Би "Бараг чиний энэ явдлаас 8 сарын дараа байх"

Жэмин "Одоогоос 5 сарын өмнө гэсэн үг үү?" гээд гарыг минь үнсэнэ.

Би "Тийм ээ 5 сарын өмнө...өөхх...чи намайг анх жилийн өмнө харж байсан юм уу? Аймшигтай юм" гэсээр инээлдэнэ.

-

Бадамлянхуа ба өргөст хар сарнай

Эмгэний хэлсэн үгэнд цочирдон зогсох эмэгтэй үгээ зөөж ядан юу хэмээн хэлэхэд эмгэн ахин "Чамаас болж чиний хайртай нэгэн чамд зориулж эцсийн амьсгалаа хурааж байна" гэлээ. Эмэгтэй яаран гарч эмгэний хэлсэн газар луу хар хурдаараа гүйлээ. Эмэгтэйг хайртай эр дээрээ очиход хайртай эр нь алт хэдийн амьсгал хураачихсан. Харин тэнд тариачны хайртай цэцэг болох хар сарнай нь л ганцхан байх бөгөөд эр цэцгээ аль хэдийн хөрслүүлж үлдээсэн байв. Энэ нь түүнийг үхэх хүртлээ хэрхэн хайртай нэгэн рүүгээ тэмүүлж байсныг илтгэнэ. Харин эмэгтэйд яг одоо харуусаж гунихаас өөр ажил алга. Хайртай нэгнээ өөрөөсөө болж алдах бол хамгийн том нүгэл мэт...

-

Гадаа цас орж байсан учраас Жэмин бид 2 цасан хүн хийхээр гарлаа.

Цасан хүнээ хийх хоорондоо цасаар байлдана. Хөтлөлцөн, эсвэл дараад байвал тэвэрч дулаацуулна.

Бид 2 цасан хүнээ хийж дуусаад харвал аягүй хөөрхөн цасан хүн болсон байх.

Жэмин "Хэн гэж нэр өгөх вэ?"

Би "Мм...Тэхён гээд нэрлэчихье"

Жэмин "Яагаад Тэхён гэж"

Би "Мэдэхгүй ээ, хамгийн түрүүнд бодогдсон нэр нь"

Жэмин "Тэгвэл тэгцгээе" гэсээр намайг тэвэрлээ.

...

Жэмин: Хэрвээ би тариачин байсан бол чи яах байсан бэ? Намайг олох гэж зовох байснуу? Би лав тариачин байсан бол чамайг зовоохгүй байх байсан.

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now