A

173 36 0
                                    

Гэртээ орж ирэн сонирхол цуглуулгадаа зориулж гаргасан удсан номын гандсан өнгө шиг л хүрэн бор харагдах пянз хуурцаг, ном зохиолоор дүүрсэн бяцхан өрөөндөө орж ирээд буланд байх номын тавиур дээр авсан шинэхэн номоо тавилаа.

Олон ном олон боть цувралаараа дараалж өрж тавьсан номуудаа нэг харчхаад пянз тоглуулагчаа асаан дуртай пянз сонссоор суулаа.

Хэдий ном зохиолд дуртай ч ном зохиол шиг тайван ааш зан, төгс зүйл надад байхгүй ээ. Энгийн л нэгэн 19 настай 20 хүрэх гэж яваа өсвөр насны хүүхэд. "19 настай гэхэд арай л хөгшин зүйл сонирхоод байгаа юм биш үү" гэж олон хүн хэлдэг. Гэхдээ урлагт нас үнэхээр хамаагүй гэж боддог.

Аавын өрөөнд ороход шинэ номоо бичиж байгаа бололтой ихэд нухацтай сууна.

Ээж маань дуурийн дуучин, аав маань зохиолч. Харин би яг л хүүхэд нь гэсэн дээ дуурийн дуу, номд нугасгүй.

Аав "Гэртээ ирчихсэн үү? Өлсөж байна уу? Аав нь хоол хийгээд өгөх үү?"

Би "Зүгээр ээ та номоо бич. Шинэ ном бичээд ядарч байна уу? Би кофе хийгээд өгөх үү"

Аав "Тэгвэл их баярлана шүү. Номын хувьд гэвэл бие минь хөгшрөөд хурдан ядардаг болсон ч ухаан минь сэргэг хэвээр байгаа болохоор удаан ч амжилттай сайхан л болж байна" гэсээр над руу инээмсэглээд шилээ янзлахад би аавын хажууд очоод "Гарахаар нь хамгийн эхний хэвлэлийн би авна шүү"

Аав "Анхны хувилбарын охиндоо үнэгүй бүр гарын үсэгтэй өгнө"

Би "Юу гэж тэгж болдог юм. Үнэгүй биш 3ыг авсан мэт 3 дахин үнэтэй авах болно. Бүр гарын үсэгтэй гэж байхад. Гэр бүлээ дэмжих хэрэгтэй. Ийм мундаг зохиолчийн ном байхад"

Аав "Ухаантай шүү. Ээж чинь байсан бол бахархах байсан байх даа" гээд үсийг минь илэхэд хойно хүн дуугаран "Би ямар үхчихсэн үү?" гэсээр ээж элгээ тэврэн зогсоно.

Аав "Хажууд байхгүй болохоор л тэгж хэлж байна. Охиныхоо ухаантай яриаг сонссон бол бахархах байсан биз"

Ээж "Бүгдийг сонссон хонгор минь яг чамайгаа дуурайгаад ухаалаг болж" гэсээр тэр 2 тэврэлдэнэ.

Би "Та 2 хамтдаа үлд дээ..." гээд өрөөг орхин гарлаа.

Ээжтэй хамт хоол хийж зогсоод янз бүрийн юм ярин инээлдэж байхад ээж ярианы сэдэв өөрчлөн "Сүүлийн үед гадуур гарах их боллоо. Найз залуутай болж байна уу миний охин" гэхэд би инээгээд "Ямар тийм байх вэ дээ? Намайг хэн л тоов гэж" ингэж хэлэхэд ээж нэг л гомдсон царай гаргаад "Ийм хөөрхөн байхад хойноос унаж тусан гүйх ёстой"

Би "Санаа зовох хэрэггүй ээ. Ном гэдэг нэг сайхан найз залуу байна шүү дээ"

Ээж "Ганцаараа насаа барах вий дээ ингэж байгаад. Бага байхад чинь л санаа зовдог байлаа ном ном гэсээр байгаад найзгүй зожиг болчих вий гээд. Тэгсэн одоо нөхөргүй болчих вий гэж зовох нь" гэсээр үглэж гарлаа.

Хоол ч болж гэр бүлээрээ нэг ширээнд суун хооллож эхлэхэд ээж ахин ам нээн "Ээжийнхэн найзын хүүхэд чамтай нэг үе гэхдээ 2 л ах байх. Миний охин нэг танилцаад үзэх үү" гэхэд аав сонсоод "Юун эр! Нас нь болоогүй байна"

Ээж "Ишш...зөнөг юм чинь зөнөг өө эрхлүүлж гэнэ. Өдий 20 хүрч байхад юугаа харамлаад байдаг юм!"

Аав "20 чинь дөнгөж 2, 0 дээр тогтож байна. 2 настай л гэсэн үг. Ядаж 30 хүрэг"

Би "Тийшд 30 ч хүрээгүй байхад эр яриад тийм ээ ааваа?"

Ээж "Та ер нь надаас салаад тусдаа амьдар. Чи наа аавтайгаа суугаарай мэдэв үү..." гэсээр хөөрхөн гэх хачин гэх үү яриа өрнөн хооллоо.

...

Шинэ өдөр эхлэж гэртээ хийсэн зүйлгүй суухад ээж ахин ирээд намайг хүнтэй танилцах талаар зөвлөөд байв.
"Аав! Энэ ээжийг авдаа намайг зүгээр суулгахгүй байна шүү..." гэсээр ориллоо.

-

Ээжийн шахалтаар ааваас нууцаар өнөөх залуутай танилцах гээд нэгэн рестораны гадаа ирсэн байна. Ресторанд ороход миний үеийн гэмээр хүн намайг хараад гараа даллана. Ширээнд очоод сууна. Элдэв зүйл ярилцана. Тэр гэхдээ номын талаар тийм ч их мэдлэггүй тул миний сонирхол татсангүй. Цаг аргацааж байгаад зугтах шахуу гарч ирлээ.

Орой болж гэр лүүгээ алхаж байх даа ойролцоо байх номын дэлгүүр лүү орлоо.

Хорвоо дэлхий уудам хойно мэдэхгүй ном надад олон өөрийнхөө мэдэх хэмжээнд хүртэл бүх номыг уншиж үзэх хүсэлтэй.
Сонирхсоор номын тавиурыг харан хажуугаар нь алхсаар явахад тавиурын цаана байх нэг нүдтэй харц тулгарав.

Юу болсныг мэдэхгүй ч хэсэг хугацаанд ширтээд зогсоход тэр нэг ном аваад над руу хальт хараад яваад өгчхөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юу болсныг мэдэхгүй ч хэсэг хугацаанд ширтээд зогсоход тэр нэг ном аваад над руу хальт хараад яваад өгчхөв. Юу бодоод байгаагүй мэдэхгүй тавиурын булангаар нууцаар харахад тэр гартаа байх номоо аваад удалгүй дэлгүүрээс гараад яваад өгөв.

Хойноос нь дагаад гарах гэхэд гартаа номтой байснаа мартаад хаалгаар гарахад дохиолол дуугараад асуудал үүсээд ярилцаад гарахад өнөөх залуу алга болчихов.

Азгүй юм...

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now