E

112 29 1
                                    

Бид уулздаг болоод их удаж байна. Яг ч бол үерхээгүй л дээ. Зүгээр л хамт гадуур гарч цагийг хамт үрдэг болсон.

Энэ удаа тэр намайг нэгэн уран зургийн галерейд дуудсан юм. Яагаад дуудсаныг нь гайхан. Учир нь би ч тэр, тэр ч тэр уран зураг сонирхоод байдаггүй.

Яг гадаа нь зогсож байхад тэр гэнэт хойноос цочоогоод гараад ирэв. Хэсэг бие биенээ шоолж байгаад дотогш ороход бараг хүн байсангүй.

Би "Хүмүүс хаачсан юм?"

Жэмин "Мэдэхгүй ээ, даваа гараг болохоор ирээгүй байх. Магадгүй 2лаа л завтай байгаа байх" гэсээр инээнэ. Ямар ч зүйлийг мэдрэмжтэй инээдтэй болгож ярьдаг болохоор л би түүнтэй байх дуртай.

Зураг зодоон 2ыг халаас харж явна гэдэг шиг би зураг дурлал 2ыг холоос харж байж. Хүнийг хайрлана гэдэг их сайхан зүйл байдаг юм байна. Тийм ээ, би Жэминд аль хэдийн сэтгэлтэй болсон. Анхны уулзалт биш ээ магадгүй номын дэлгүүрт хальт харах үедээ л татагдсан байх.

Уншиж байсан зохиолын хэдэн нь хайрын уянгын байсан болохоор хайрыг мэдрээгүй ч ямар зүйл байдгийн мэднэ. Ном дээр гардаг зүйлсээр л дамжуулж би тэр дорно Жэминд татагдаж сэтгэлтэй болж байгаагаа ойлгосон.

Урд байх зураг биш хажууд байх зураг шиг нэгэн л анхаарлыг минь татна. Хэн л түүнд татагдахгүй байв гэж? Тэр яг л соронз шиг намайг өөртөө татдаг. Удахгүй бүр татах хүч шиг л татах байх. Би бас түүнийг өөртөө татдаг болов уу?

Гэнэт Жэмин над руу харсанд би бантан эсрэг зүг харлаа. Би биеэрээ түүнийг над руу харж байгааг мэдрээд байна. Яг одоо би түүн рүү харвал харц минь мөргөлдөөд ухаан санаа минь алга болох байх даа.

Бид 2 тэндээс гараад нэгэн кофе шопд сууж байв. Кофе ирэхийн өмнө тэр хуурцгаа гаргаж ирээд өнөөдөр болсноо над руу хараад бичиж байв.

Жэмин хуурцагт хоолойгоо бичиж өдөр бүрийг юу болсноор нь тэмдэглэх дуртай. Харин тэр надтай байсан үеэ орой тэмдэглэх гэхээр мартчих гээд байдаг болохоор шууд л тэр дор нь хуурцгаа гаргаж ирээд бичдэг болсон.

Би Жэминаас одоо хаашаа явахыг асуухад "Өнөөдөр чамайг дагна. Чи хаашаа явна би тийшээ явна. Өнөөдөр чи зохион байгуулна" гэлээ. Би мэдээж Жэмин шиг сайн байж чадахгүй. Надад тийм туршлага байхгүй. Гэнэт нэг хачин бодол ороод ирлээ. Жэмин яагаад ийм мэдрэмжтэй бас туршлагатай бол? Хэдэн хүнтэй уулздаг болоод?...мэдээж эмэгтэй хүн болсон хойно бяцхан сэрдэлт байлгүй яахав.

Мэдээж итгэл муутайхан нэг газар луу түүнийг дагуулж явсан юм. Тэр нь сургуулийн тамирын талбай. Би энд ирж ном уншдаг байсан юм. Энд суугаад ном уншихаар юу юунаас илүү бодит мэдрэмж төрдөг юм.

Жэмин ирсэн газраа хараад инээмсэглэн "Хөгжилтэй харагдаж байна" гэв. Би ч мөн адил инээлгүй яахав. Жэмин хүнээс бөмбөгийн асууж аваад надтай тоглоно. Дэмий ийшээ ирэв үү? Би бөмбөгтэй нээх зууралдаад байдаггүй байсан.

Жэмин надтай эвтэйхэн тоглож алхам бүрт минь зааварчилж байсан нь их таалагдана. Түүний зааж өгөх нь их зөөлөн эелдэг учраас шүү дээ. Тэгээд би ашгүй овсгоотож байгаад бөмбөг булааж чадлаа. Тэгээд шидэх гэж байхад Жэмин миний бэлхүүснээс бариад авав. Хэн хэнийхээ санаандаггүй энэ үйлдэлд би гацаад яг зурагдсан СD шиг л зогсчхов.

Жэмин харин тоосонгүй үргэлжлүүлж бөмбөг булаав. Зүгээр нэг хүрсэнд яагаад ингэж их галзуурах гэж байгаа мэт догдлоод байна?

Өөрийгөө хянахын тулд ядраад байна хэмээгээд суулаа.

Бид 2 өнөөдөр нилээн орой уулзсан учир нар дөнгөж жаргаж байв.

Нар жаргаж байгааг харангаа Жэминий авчирж өгсөн зайрмагийг идлээ.

Энгийн нэг хэсэг ингээд дуусаж богинохон хугацааны хагацал ирлээ. Миний гэртээ харих цаг болж Жэмин бид 2 манай гэр лүү алхана. Насанд хүрсэн хэдий ч 22 цагаас өмнө гэртээ орох ёстой. Аав уурлана...хатуу хүн биш ч намайг юу юунаас хайрладаг болохоор санаа зовоод л эрт ир гэдэг юм.











Сүүлийн үед би өөр өөртөө аягүй романтик хүн шиг санагдаад байх юм. Та нар бас тэгж бодож байна уу? Яагаад ч юм иргэн тойронд байгаа хүмүүсээсээ илүү мэдрэмжтэй болохоор тэгээд байна уу? Зүгээр л би аймаар романтик санагдаад байна.



NCT Dream Hot sauce Teaser цацагдаад оруулах мартчихаж...

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now