S

134 35 0
                                    

Гэртээ ном уншин суухад гадаа гэнэт бороо орж эхлэв. Аав гаднаас хаалга тогшин орж ирээд "Миний охин гадаа бороо орж байна. Хамт алхмаар байна уу?" гэлээ.

Аав гартаа цув барьж ирээд өмсүүлэхэд нь би "Би жоохон хүүхэд биш ш дээ. Цув биш шүхэр байхад болно ш дээ" гэсэн ч аав тоолгүй цувны товчийг товчлоод "Аав даа л жоохон хүүхэд шүү дээ" гэлээ.

Аав шүхэр бариад би ягаан өнгийн цув өмсөөд бороонд алхана. Аав хажууд намайг жоохон байхад бороонд борооны гутал өмсөөд усан дээр баярлаад гүйдэг байсан тухай амаа уралдуулан ярина.

Удсангүй бороо зогслоо. Гарцаар гарч байхад хажуугаар зөрж гүйсэн хүн намайг эргэж харахад хүргэсэн юм. Шууд эргэж харахад нээх онц юм байсангүй. Зүгээр л эргээд харчихсан болохоор гайхаад юу ч бодолгүй алхана.

-

Дэлгүүрт ороод тавиурууд дээр байх хуурцгуудыг харж авъя гэж бодсоноо олоод өөр зүйл харж зогсож байхад урдаа байх хүнийг харлаа. Харахад харц тулгарсан болохоор өөр тийш хараад өөр тавиурууд үзнэ.

Байн байн хойшоо харж нөгөө хүнийг гарахын харж байтал тэр ахиад гараад явчихлаа. Энэ удаа алдаж болохгүй гэсэн бодол төрөөд гартаа байсан зүйлсээ буцааж тавиад хойноос нь гарлаа.

Гараад шууд мөрнөөс нь бариад "Уучлаарай" гэхэд тэр эргэж хараад гайхсан харцаар намайг харна. Би шууд зүүн гарын бариад алгын дэлгэж байгаад цүнхэндээ байсан нэг номоо түүнд өглөө.

Би "Энийг заавал уншиж дуусгаарай. Тэгээд номыг минь буцааж өгөхдөө энэ дугаар луу залгаарай" гээд эхний нүүрэн дээр байх утасны дугаараа луугаа заалаа.

Тэр яг л "Яах гэж би унших ёстой юм?" гэж байгаа мэт харахад би "Буруугаар битгий ойлгоорой. Дээр номын дэлгүүрт явж байхад чинь харсан юм. Тэгээд энэ номыг сонирхоод үзээрэй гэх гээд...хүсэхгүй байгаа бол..." гээд номоо авах гэхэд тэр "Номыг чинь заавал уншина. Дуусгаад өгөх болохоор санаа зоволтгүй ээ" гэв. Би толгой дохиод эргээд хараад шууд явлаа.

A Drop of happiness |Love story S4| [Completed]Where stories live. Discover now