01. Intro

1.7K 136 9
                                    


Би лав химид дургүй ээ!

Яг одоо хамгийн уйтгарт хоёр цаг үргэлжилж байгаа бөгөөд би зүгээр л ширээ дэрлэн хэвтээд, тэмдэглэлийн дэвтэр дээрээ сараачиж буй нь энэ.

Дунд ангид орж ирэхдээ сайн ойлгодог байсан юм. Урвалууд, үзэмтэй талхны загвар гэх мэт. Хамгийн дуртай хичээлээрээ нэрлэчихсэн, үргэлж л бодно. Тэгээд хэдэн жилийн дараа бодлого холилдоод ирэхэд нь бүр муу биш ч гайгүй бариад авчихдаг байв. Харин ахлах ангид ороод зүгээр л дуусчихсан. Дүнгээ аятайхан гаргаж авбал болох нь тэр.

Арай гэж хонх дуугаран завсарлахад өндийв. Өнөөдөр ангиа цэвэрлэх ээлжтэй. Бушуухан цэвэрлэчихээд харьж унтах минь.
Өө, шалны мод алга. Хажуу ангиас түр зээлэх хэрэгтэй биз. Ангиа түгжчихээд харвал энэ давхрын бүх ангийн гэрэл унтраастай байлаа. Юу вэ энэ одоо?

Дээд давхар луу гарахаар шийдэн шатаар өгсөөд, цорын ганц гэрэлтэй байгаа анги руу очиж хаалгыг нь хагас онгойлгоод толгойгоо цухуйлгав.

"Уучлаарай, би доод давхрын анги юм аа. Ангиа цэвэрлэх гэтэл шалны мод байдаггүй, түр зуур хэрэглүүлэхгүй биз? Би буцаагаад шууд аваад ирнэ ээ."

Хичээлээ хийж байсан сурагч хүү дээшээ харахад нь би гацаж орхив. Яагаад заавал тэр гэж? Дүрэмт хувцасных нь энгэр дээр Жон Вонү гэх нэр зурайхад хамаг бодол хийсэж орхив. Миний анхны хайр, анхны үерхлийн эзэн Жон Вонү. Түүнийг эдний анги руу шилжсэнийг үргэлж мартах юм.

Ичсэндээ бас сандарсандаа гялс буцаж гараад ангидаа очин цүнхээ шүүрээд гарав. Жижүүр ахын өрөөнд түлхүүрээ өлгөчихөөд нүүрээ дарсаар сургуулиас холдлоо. Новш гэж. Цэвэрлэгээгээ хийсэнгүй гэх л биз, орхи.

Үерхэж байх хугацаандаа сайхан дурсамжтай байсан ч салахдаа тийм аятайхан байгаагүй юм. Нэг охин дундуур хор хутгачихсан хэрэг. Сүүлд тэр буруу ойлголт байсныг мэдэн уучлалт гуйх гэсэн ч би түүний өөдөөс инээмсэглэж чадаагүй.
Хэн л арчаагүй хөгийн охиноороо дуудуулчихаад зүгээр уучлах вэ дээ.

Сандарсан чигээрээ цүнхээ тас атган гүйж байгаад дэлгүүр орохдоо нэг хүүхдийг мөргөж орхив. Духаа барьсаар харвал тэр хүүхэд ч бас цээжээ илж байлаа. Бүтэлгүй өөрийгөө хараасаар уучлалт гуйгаад газраар тарсан юмнуудыг нь цуглуулж өглөө. Тэгээд царай руу нь харвал хөөх! Царайлаг юм аа.

Барьж байгаа дүрэмт хувцас нь манай сургуулийнх хэрнээ би түүнийг ерөөсөө харж байгаагүй. Шилжиж ирэх юм болов уу?

"Намайг үнэхээр уучлаарай. Гүйж байгаад харсангүй."

"Аан зүгээр дээ. Баярлалаа."

Охиныг дэгдсээр буцаад явах үед ард нь үлдсэн залуу хөнгөхөн инээмсэглэн үлдэв.





©All Rights Reserved

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now