03.

765 99 6
                                    


Өглөө болж нүдэн доогуур татсан хөх зураас, арзайсан үстэйгээ дээшээ өндийв. Шөнөжингөө Сонүгийн талаар бодоод унтаж чадаагүй. Үгүй ээ ер нь хэн тийм эгдүүтэй байдаг юм. Дээрээс нь тэр түүний хэлсэн үгс. Би ч галзуурч дээ галзуурч. Танилцаад удаагүй байгаа хэр нь ингэтлээ бодож байхаас ажиглавал.

Хичээл дээр ирээд нойрмоглон сууж байтал нөгөө намайг шөнө нойргүй хонуулдаг хэргийн эзэн орж ирж байна.

"Өглөөний мэнд, эгдүү минь"

"Өглөөний мэнд, ноён асуудал таригч гуай."

"Өчигдөр орхиод явчихсанд уурлачихсан юм уу? Уучлаарай манай найзууд дуудаад би ажил дээрээ очих хэрэгтэй байсан юм."

"Найзууд? Ажил? Чи ажил хийдэг юм уу?"

"Мм ер нь нэг тиймэрхүү. Модель болдог юм. Хааяадаа л."

Хөөх Сонү модель хийдэг байх нь. Энэ сайхан царай, тийм өхөөрдөм төрхийг хэн үгүйсгэнэ гэж?

"Өчигдөр чамаас болоод, ялангуяа чиний хэлсэн үгнээс болоод би ахад загнуулах шахсан."

"Аан тэгээд л өнөөдөр ийм урвагар дуу муутай байсан байх нь"

"Юу аан гэж. Чи найз залуу гэж хэлээгүй байсан бол би бүтэн нойртой тухтай амрах байсан юм за юу!"

"Манай хөөрхөн эгдүү Сохи, миний хэлсэн үгнээс болоод догдлоод унтаж чадаагүй байх нь ээ? Юухан байхав хоёулаа тэр үгийг үнэн болгож болно шүү дээ сахиусан тэнгэр минь"

Юу вэ тэр сүүлийн үг нь? Эгдүү гэж дууддагт нь арай гэж дасаж байхад даа. Ичээд бас бага зэрэг догдлоод байгаа болохоор нүүрээ нууж ширээ дэрлээд хэвтчихэв.

"Удахгүй математик бүтэн гурван цаг орох болохоор би унтлаа. Багш наашаа дөхөх ч юм уу, намайг дуудвал сэрээгээрэй."

Сонүд хэлчихээд буцаад ширээгээ дэрлэн хэвтэв. Улайсан нүүрээ нуух, угаасаа юм хийдэггүй цаг дээр ч нойроо нөхөөд авах.
Нэг сумаар хоёр туулай. Бинго!

Багш орж ирэн хичээлээ эхлэж байгаа нь дуулдаж, аажмаар бүдгэрч байгаад би нэгмөсөн унтчихав.

Хонх аль түрүүн дуугарах шиг болсон доо. Тийм ээ хонх. ХОНХ?

Гэнэт цочин сэрвэл ангид ганцаархнаа байв. Хүүхдүүд хааччихав? Утсаа гаргаж ирэн цаг хартал аль хэдийн хоолны цаг болчихож. Нээрээ нүүрэн дээр тусаад байсан нар яг эд унтаж байх үед тусахгүй байсан юм байна. Ангийн хүүхэд хөшиг хаасан юм байхдаа.

Your Loving Heart /✔️/ Där berättelser lever. Upptäck nu