20. The End

521 59 4
                                    


Өвлийн амралтаас хойш нилээд хугацаа өнгөрчээ. Шинэ жил болох нь. Хаа сайгүй анивчсан гэрлүүд, чимэглэл, уур амьсгал оруулсан бүхэн. Хамгийн дуртай баяр болоод ч тэр үү ихээхэн догдлолтой байна. Бас юу юунаас илүү Сонү бас найзуудтайгаа хамт байх болохоор бүр ч илүү баяртай байна.

"Баяртай ах аа, явчихаад ирье."

Малгайныхаа дээд талыг янзласаар цүнхээ үүрэн гарахад ах хүрч ирээд духан дээр үнсэн

"Найзуудтайгаа хөгжилтэй байж байгаад ирээрэй." гэхэд нь би толгой дохисоор гарсан юм. Сургуульдаа охидын эрлэг гэгддэг У Сэүн ах маань гэртээ хөөрхөн ягаан хормогч зүүчихсэн хоол бэлдэж байна гээд төсөөл дөө. Удаан харвал инээчих гээд байсан болохоор гялс гарч ирээд хаалгаа хаалаа.

Сонү аль хэдийн ирчихсэн даллаж байна. Царайлаг гэдэг нь. Инээсээр очоод гарнаас хөтлөхөд атгаад халаасандаа хийчихлээ.

"Хэд хоног уулзаагүй байхдаа юу хийсэн?"

"Мм, Сохиг санасан юм болов уу? Санаж үхэх шахахдаа аль болох хурдан ирээд л гарнаас нь хөтлөөд авлаа."

Магадгүй энэ дэлхийд хамгийн аз жаргалтай хүн нь би байх. Энэ их жаргалыг хүртэх эрхгүй юм шиг санагдаж байгаа ч... Одоогоороо л амьдаръя.

Хөтлөлцөж явсаар автобусанд суун хотын зах руу хөдөллөө. Манай хэд аль хэдийн оччихсон байна гэсэн. Төгсөхийн өмнө найзуудаараа оноо гаргах гээд ээж ааваасаа зөвшөөрөл авчихаад явж байгаа нь энэ.

Удаан явж явж, эцэст нь буулаа.
Хаалга нээгээд ортол бүгд ширээ тойрж зогсож байсанаа бид хоёрыг дуудаад зогсоов.

Хисын санаа алдсанаа "Бид өнөөдрийнхөө төлөвлөгөөг гаргах гэтэл бүгд өөр өөр санаа гаргачихаад маргалдаад байж байна."

Жэй яриаг нь таслаад "Тийм болохоор та хоёрт төлөвлөгөө байвал хэл дээ."

"Яагаад зүгээр л хэт онцгой байлгах гэж хичээхгүйгээр энгийн байж болохгүй гэж. Хоол ундаа хийж бэлдчихээд, кино үзээд, орой он гарах мөчид оргилуун дарс буудуулаад цасаар байлдая."

Намайг ярьж дууссаны дараа тэд нэгэн зэрэг зөвшөөрч, өөр төлөвлөгөө гаргаж ирэхгүй, ярихгүй гэж тохироод тал тал тийш хуваарьт ажилдаа явлаа.

Жина, Жүхи, Эни 3 саяхан ирсэн тул би дагуулж аваад гал тогоо руу оруулаад "Хоол хийж дуустал орж ирэхийг хориглоно." гэж хашгирчихаад хаалгаа түгжив. Ер нь бол энэ хов базангаа хоол хийх санаа л даа.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now