04.

628 99 2
                                    


Өөртөө байх хамгийн дажгүй хувцасаа өмсөөд гарахад бэлдлээ. Өнөөдөр Сонү найзуудтайгаа намайг танилцуулах юм гэсэн. Сонү бас түүнээс гадна зургаан хөвгүүд.

Утсанд зурвас ирэх нь мэдрэгдэж, гэрийн түлхүүрээ шүүрсээр гарав. Гадаа Сонү зогсож байх бөгөөд би түүний машиныг яах юм бэ, оюутан болоод их сургуульд орохоороо унаарай гээд бараг бүтэн өдөржин үглэсэн. Тийм болохоор ингээд зогсож байгаа юм.

Тэр өнөөдөр ч бас царайлаг байна. Ойрд өхөөрдөм төрх нь бага багаар арилаад улам л лаг догь залуу болоод байгаа. Дээрээс нь өнөөдрийн өмссөн энэ хүрэм, хар өмд, цэвэрхэн гутал. Үнэхээр догь залуу шиг санагдуулж байна шүү.

"Чамайг машин унах хэрэггүй гээд байхаар чинь алхаж ирсэн шүү. Ямар байна надаар бахархаж байна уу? Би мундаг байгаа биз."

Догь залуу гэж хэлж дуусч байхад. Үг, үйлдлээрээ ийм эгдүүтэй байхдаа яадаг юм.

"Үгүй ээ яахав, арай аюулгүй л гэж. Тэглээ ч чи намайг авахдаа л анх унасан гэсэн биздээ"

"Тэрнээс чинь хойш зөндөө удаад хүн яг зүгшрээд гоё болж байхад чинь. За энэ ч яахав манай найзууд их эвгүй хүмүүс байгаа шүү, битгий айгаарай."

"Юу яагаад эвгүй гэж? Бас яагаад айна гэж?"

"Очоод мэд ээ."

Өнөөдөр Жэй гэдэг найзынх нь төрсөн өдөр болж байгаа, үүгээр далимдуулаад намайг танилцуулна гэсэн. Үүдээр оров уу үгүй юу Сонү залуусаа гэж орилсоор орох бол би зүгээр л араас нь дагав. Сууж байгаа өрөөнд нь орж ирээд

"Сайн байцгаана уу? У Сохи гэдэг."

Ингэж хэлчихээд толгойгоо өргөхөд би нүдээ томруулав. Сонү аль хэзээний тэдний дунд очоод суучихсан наашаа харж байх ба тэд бүгд хар савхи, бараан хувцас өмссөн догь залуучууд байсан юм. Эвгүй гээд байсан нь ийм учиртай бололтой.

"Сүүлийн нэг сар Сонүг биднээс авж явж байсан учир шалтгааныг ингэж нэг харах гэж. Юутай ч эхлээд танилцъя намайг Сонхүн гэдэг."

"Намайг Хисын, түүнийг Жэйк, түүнийг Жонвон, тэрнийг Ники, голд дуу аялаад сууж байгааг Жэй гэдэг."

Буйдан дээр сууж байсан хүн хэлэхэд би дорхноо л нэрийг нь цээжилчихэв.

"Дахиад хэлье, У Сохи гэдэг танилцсандаа таатай байна."

Би орж ирсэнээс хойш бүтэн гурван цаг өнгөрөхөд Сонү яагаад тэднийг эвгүй битгий айгаарай гэж хэлснийг ойлгов.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now