07.

548 90 3
                                    


Амралтын өдрийн өглөө гэсэн шиг сайхан унтаж байгаад бослоо. Нэг сайн суниаж авчихаад нүүр гараа угааж доошоо буухад ах утсаа чихэндээ барьсаар ажилтай гэдэгээ хэлээд савхиа шүүрсээр гарав.

Ах бид хоёрт ямар юмных нь ажил байх вэ дээ. Найзуудтайгаа уулзах гэж л гарч байхгүй юу. Оюутан агаа байж ажил олж хиймээр юм зүгээр.

Ах гарсаных хөгжим тавиад гэрээ цэвэрлэхээр шийдэв. Үсээ дээш шууж овоолоод гал тогооноосоо эхлэн арчиж зүлгэж эхлэлээ. Бүх өрөөгөө цэвэроэн шалаа угаасаар цаг харахад аль хэдийн 14 цаг өнгөрсөн байх агаад хөлсөө арчаад аяга цай уухаар суув.

Жаахан юм идчихээд шүршүүрт орон зогсоход сэтгэл санаа цаанаасаа л сайхан. Нээрээ өглөөнөөс хойш утсаа хараагүй юм байна, гараад Сонү рүү зурвас бичих хэрэгтэй байх.

Уснаас гаран гэрийн өмд цамцаа өмсчихөөд доошоо буухад хаалга зогсоо зайгүй нүдэн, хонх дуугаргасаар байлаа. Үнэхээр хүчтэй чанга балбаж байсан тул айж байлаа. Дурангаар харахад ахын өглөө өмсч гарсан малгай үзэгдэх шиг болов.

Айдас багасан ах байна гэж бодоод хаалгаа нээхэд ахаас шал өөр хүн зогсож байлаа. Бу-бурхан минь энэ хэн бэ?

Хаалгаа хаахаар буцаагаад татахад тэр хүн нөгөө талаас татсаар гэрт ороод ирчихлээ.

Малгайгаа авж, царайгаа харуулахад нь би нүдээ аньж орхисон юм. Аймар сорвитой, хүйтэн харцтай хүн байвал яах юм. Айсандаа хөдөлж чадахгүй зогсож байтал гаранд минь зөөлөн хүрэх нь мэдрэгдэв.

Нүдээ нээхээс айж, бага багаар нээвэл төсөөлөө ч үгүй хүн зогсож байсан юм.

"СОНҮ! Хүн айлгачих юм. Яаж байгаа юм бэ? Айсандаа уйлчих шахлаа" гээд юу юугүй урсах гээд байгаа нулимсаа арчтал тэр гарнаас татан энгэртээ тэврээд

"Чамайг өглөөнөөс хойш утсаа авахгүй, зурвасанд хариулахгүй байхаар чинь ямар нэгэн юм болсон байх вий гэж бодоод хар хурдаараа гүйгээд иртэл чи хаалгаа онгойлгоогүй. Бүр их айгаад хаалга чинь онгойх үед шууд татаад ороод иртэл урд минь чи айчихсан зогсож байсан. Бурхан минь үхтлээ санаа зовлоо. Бас айлгасанд уучлаарай хонгор минь."

Зөөлнөөр үсийг минь илэн, нөгөө гараараа зөөлөн нуруун лээр цохиж, тэвэрсэн чигээрээ ингэж хэлэхэд нь би жинхэнээсээ уйлчихсан.

Буйдан дээр намайг авчран суулгаад, халаасаа ухсаар нэг ширхэг иштэй чихэр гаргаж ирээд задлан аманд хийж өгөөд
"Одоо гайгүй тайвширсан уу? Би гэж тэнэг амьтан сахиусан тэнгэрийгээ айлгаад хаячихаж." гээд нулимсны мөр тогтсон хацрыг минь илж байлаа.

Your Loving Heart /✔️/ On viuen les histories. Descobreix ara