16. Ойд PART1

436 71 16
                                    


"Сохи дулаан хувцасаа авсан биз? Тэнд хүйтэн шүү. Заза ер нь би чамд аятайхан том дулаан хувцас аваад явъя."

"Сонү би даарахгүй дээ. Тэглээ ч цас ороогүй байна шт. Бас хэдүүлээ тэнд нээх удах биш, ер нь хэдхэн хувцас л авахад болно."

Амралт эхлэсэн далимдаа ойн гүн рүү Никигийн авга ахын байшин руу нь 2 хоног явах гэж байгаа юм.

Бас би Жонвоныг бараг мэдчихсэн. Нөгөө хэд л мэдэхгүй байгаа байх. Ер нь өнөөдөр бараг ирэх байх өө.

Хаалгаа хааж, түгжээд үүргэвчээ үүрсээр гэрээсээ гаран зогсоход яг Хисыний машин үүдэнд ирж таарав. Сонүгийн араас машин руу ороод бүсээ зүүлээ. Өглөө эрт босож хоол бэлдсэн болохоор нойр хүрээд байх юм.

Хисыний машинд Сонү бид хоёр, бас Жэйк, Ники.
Ард Жэйн машинд Сонхүн, Жонвон гурав байгаа гэнэ ээ.

Нойр хүрээд байсан болохоор Сонүгийн мөрийг налаад нүдээ анихад Хисын хөгжимөө багасгаж өгөв. Баярлалаа Хисын аа.

Өвөл болж байхад цас нь орохгүй л юм байх даа.
Юм бодож байгаад нэг мэдсэн унтчихсан байлаа.

"Сохи? Сохи сэрээрэй."

Сонүгийн мөрнөөс зөөлөн сэгсрэн дуудах нь сонсогдож нүдээ нээж ядсаар өндийвөл бид ирсэн бололтой. 2 давхар хөөрхөн байшингийн урд ирэн зогсоцгоосон байх бөгөөд хүүхдүүд машинаас бууж харагдав.

"Сонү, хэдүүлээ ангийн зугаалганд явж байгаа билүү? Юун хөөрхөн охидууд вэ тэнд..." гэчихээд би нүдээ нухлан

"Гурван охин.... ХҮҮШ ЭЭ НЭЭРЭЭ ЮУН ХӨӨРХӨН ОХИДУУД ВЭ?"

Бараг Сонүг машинд хаяж буугаад үсрэн гарч тэр охидууд руу гүйж байтал Ники хажуунаас татаад:

"Жэй, Жонвон, Сонхүн 3-тай хамт ирсэн охидууд."

За эндээс бэрүүдийн үнэр ханхлаад эхлэх чинь..

Би гүйж очсоор тэр гурвыг татан
"Сайн уу? Би бол У Сохи. Танилцсандаа таатай байна."

"Сайн уу? Би Чүэ Эни."

"Намайг Ким Жина гэдэг."

"Пак Жүхи. Танилцахад таатай байна."

Авввв ёстой хөөрхөн. Би хэт хөөрхөн охидууд харахаараа хайлж урсах гээд байдаг зантай.

"Хөгжилтэй байгаарай." гэж хэлчихээд хэргийн эзэдийг чихдэж байшингийн ард авчраад "Тайлбарла."

Хамгийн түрүүнд Жонвон чихээ илсээр
"Би Эниг зарим танилуудаа дагуулаад ирээрэй гэсэн байхгүй юу. Тэгсэн харин энэ хэд бие биенээ мэддэг байсан байж таараад."

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now