08:Өөр нэгэн Тэхён.

543 118 15
                                    

🐯-POV.

Хамаг бие хөндүүрлэсээр арай гэж сэрхэд өрөөндөө унтаж байх бөгөөд орны хажууд Жимин гарнаас минь барьсаар унтаж байсан юм.

Өчигдөр юу боллоо?

Нээрээ тийм шүүдээ.Жон Жонгүг хайртай хүндээ сэтгэлээ илчилсэн шүүдээ.Мартчихаж.
Үнэндээ ууж эхэлснээсээ хойш юу болсныг нэгийг ч санахгүй байна.

Орноосоо босход гар хөл гээд өвдөхгүй зүйл гэж алга.Бас хоёр гарыг минь битүү боочихсон байв.Ямар новш нь вэ? Өчигдөр зодоон хийсэн юм болвуу? Би тэгээд ингэтлээ зодуулчихсан хэрэгүү?

Угаалгын өрөөний толинд өөрийгөө ширтэж хэсэг зогсов.Би бусдын нүдээр яг ингэж харагддаг байхнээ.Өрөвдөлтэй.

Аз болж нүүрлүүгээ цохиулаагүй бололтой.Хөлөн дээр үүссэн олон тооны зүссэн шарх л сонин байна.
Би хүмүүст тамлуулсан юм болвуу?

Хараал идсэн ер нь хэнд хамаатай юм.Гэхдээ яагаад ийм үед хүртэл Жон Жонгүгийг хүлээгээд байгаа юм бол?

Би өвдсөн ч үхсэн ч тэрэнд хамаагүй шүүдээ.Тэр найз залуудаа анхаараад завгүй байгаа.

Гал тогоолуу орон өөртөө ус аягалах боловч битүү боочихсон хоёр гарнаасаа болж арайл гэж тогтоон барина.

Гэнэтхэн гарсан чанга чимээнээс цочихдоо арай гэж тогтоон барьж байсан аягатай усаа газарт унагаж орхив.
Удалгүй дээд давхараас Жимин сандарсаар бууж ирэн намайг эргүүлж тойруулан харна.

Жимин:Чи зүгээрүү?

Би зөөлөн толгой дохиход тэр гэнэтхэн л намайг тэврээд авав.

Би:Өчигдөр юу болсон юм?

Жимин:Зүгээр л жаахан үл ойлголцол.Тэхёнаа...

Би багахан авиа гаргахад Жимин хоолойгоо зассаар яриагаа үргэлжлүүлнэ.

Жимин:Ким эмч дээр очиж үзүүлвэл ямар вэ? Чиний бие хүндэрээгүй их удаан хугацаа өнгөрсөн.Гэхдээ ойрд чи жаахан түрэмгий болоод байгаагаа мэднэ биздээ.Тиймээс очиж үзүүлсэн нь дээр бишүү?

Түрэмгий гэнээ? Тэр намайг галзуурсан гэх гээд байгаа хэрэгүү? Эмчид үзүүлэх гэнэ шүү.

Би тэрнийг өөрөөсөө түлхсээр зөөлөн инээмсэглэнэ.

Би:Жиминаа...би галзуу амьтан биш.Дахиж битгий ийм юм ярь.

Жимин:Гэхдээ Тэхёнаа нэг...

Яагаад гэдгийг нь мэдэхгүйч гэнэт л хамаг уур савссаар боолттой гараараа хажуудах шилэн тавилгаа чангахан цохиход Жимин чихээ дарсаар доош суучих нь тэр.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now