13:Итгэцгээе.

474 115 19
                                    

👩-POV.

Тэхён Жонгүг хоёрын далай явсан өдрөөс хойш аль хэдийн бүтэн сар өнгөрчихсөн.Тэхёнд элдэв өөрчилөлт байхгүйгээс гадна тэр үнэхээр сайн байгаа.Цаашдаа яаахыг нь мэдэхгүйч.

Бүх зүйл урьдынх шигээл яваа.Залуус хамтдаа хичээлдээ явж зугаацах үедээ зугаацаж.

Ноён Ким хүүгийнхээ сайн байгааг харсан тул компаниа удаан эзэнгүй үлдээхгүйн тулд америк буцаж Жимин Тэхёний гэрт амьдарч байгаа.

Тэхён Жонгүг хоёр хамт амьдарч байгаагаас гадна бүтэн сарын турш дөнгөж гэрлэсэн хосууд шиг л байгаа гээч.

Өнөөдөрч бас тэдний хувьд жирийн л нэгэн өдөр өглөө босно хичээлдэй явна.Ганц энэ өдрийг чимэж өгч байгаа зүйл нь тэд хамтдаа байгаа нь юм.

Тэхён дээд давхараас хувцасаа бүрэн өмсчихөөд бууж ирэхэд нь тэрнийг хүлээж байсан Жонгүг гэнэт л ихээхэн айдас мэдрэх нь тэр.

Тэхён яг л өмнөх шигээ хувцаслачихаж.Сүүлийн нэг сар өмссөн даруухан тод өнгийн хувцаснууд бус бие барьсан хар өмд цагаан сорочки өмсөн эхний хоёр товчийг нь тайлснаас гадна гадуураа хар хилэн савхи өмссөн байгаа нь яг урьдны Тэхён эргээд ирвүү гэсэн шиг.
Мөн үсээ цэвэрхэн янзлан хөмсөгөө багахан зангидан явах нь тэрнийг үнэхээр л халуухан харагдуулах ажээ.

Жонгүг:Яагаад ингэж хувцасласан юм.

Тэхён ёжилсон инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар тэрэнлүү бага багаар дөхнө.

Тэхён:Болохгүй гэжүү? Гүгаа.

Жонгүг:Болохгүйч юм бишлдээ.Гэнэтхэн ингэж хувцаслачихаад муухай царайлаад байхаар чинь гайхаад л.

Тэхён урьдны өхөөрдөм инээмсэглэлээ тодруулсаар чихэндээ зүүсэн ээмгээ оролдоно.

Тэхён:Гэрээс авчирсан хувцас нь дунд байхаар нь өмсчихлөө.Би өмнө ингэж хувцасладаг байсан байх тиймүү? Яагаад ч юм сэтгэл татагдаад.Би гоё харагдаж байна уу?

Жонгүг гүнзгий амьсгаа авсаар тайвширан Тэхёнийг зөөлөн тэврэн авав.

Жонгүг:Чи үнэхээр халуухан харагдаж байна.

Тэхён:Явьцгаая.

Тэд хөтлөлцсөөр машиндаа суун сургуульруугаа хөдлөв.Тэдний хувьд өдөр болгон л ингэж эхэлдэг.Хамтдаа.

Их сургуулийн нэг өдөр эхлэн Тэхён Жонгүг хоёр тус тусын ангидаа хичээлдээ сууцгаана.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now