09:Жинхэнэ үнэн.

546 115 19
                                    

🐰-POV.

Толгойны хүчтэй өвдөлтөөс болж аргагүйн эрхэнд сэрхэд гэртэй биш өөр газар байгаагаа мэдэн унтаж буй өрөөгөө тойруулан хэсэг харав.

Юнгигийн гэр биш.Инүгийнх ч биш.Тэгвэл хаана байж болох вэ?

Өчигдөр Минхёг дээр очих гэж байсан ч клубруу буцаж очсоноо санаж байна.Тэгээд солиотой хүн шиг уусан.Тэгээд л тасарчихсан бололтой.

Тэхён...

Надад гомдож байсан байхдаа.Үзэн ядсан байх.Миний Тэхён...

Тэхёний талаар бодон өөртөө дургүй хүрсээр сууж байтал өрөөний хаалга онгойсоор нэгэн үл таних эмэгтэй тавцантай шөл барьсаар орж ирэв.

Миний үе бололтой.Хөөрхөн юм.Гэхдээ миний Тэхён илүү үзэсгэлэнтэй юмсан.

:Сэрчихсэнүү?

Би:Чи хэн юм?

:Шууд ингэж асуух нь жаахан соёлгүй санагдахгүй байна уу залуу минь.Өчигдөр өөрөө мөрөөрөө явж байсан намайг ширээндээ суулгачихаад хамаг амьдралаа ярьсанаа мартаа юу?

Хамаг амьдрал гэхээр Тэхёний талааруу?

Тийм байхнээ.

Би:Намайг Жон Жонгүг гэдэг.Төвөг удсанд уучлаарай.

Би орноос боссоор тэрэнд багахан бөхийн уучлал хүсхэд тэр инээд алдсаар миний гарнаас чирэн буцан орон дээр суулгав.

:Өчигдөр хэлсэн ч гэсэн дахиад хэлчихье.Намайг Ким Хана гэдэг.Тэгэхээр яаж дурлалт залуугаа эргээд өөрийн болгох гэж байнадаа.

Тэр төв царай гаргасаар шийдэмгийгээр ийн асуув.Хөөх үнэхээр бүх зүйлээ ярьчихсан бололтой Жон Жонгүг.

🐯-POV.

Ухаангүй болтолоо уусан хүн маргааш нь ямар байдалтай сэрдэг яг л тийм байдалтай гэртэй сэрэв.Толгой өвдөөд босох тэнхэл алга.

Босох хүсэлгүй байсан ч яг одоо надаас хараал идсэн аймшигтай өмхий үнэртэж байгааг мэдэж байгаа учир хөлөө зөөж ядсаар угаалгын өрөөнд орон шүршүүрийн усанд хэсэг зогсоно.

Жон Жонгүгаас болж өдөр болгон архи уудаг болохнээ.

Угаалгын өрөөний толинд өөрийнхөө тусгалыг харан хэсэг хөдөлгөөнгүй зогсов.Яаж байгаад авсан нь үл мэдэгдэх олон тооны сорви.Араатан шиг л.

Атгасан гараараа толийг хэд2 цохиход дүрс нь мэдэгдэхгүй болон бутран унав.
Би чинь Ким Тэхён шүүдээ.Юу ч хийсэн араатан нэр зүүх хувь тавилантай азгүй нэгэн.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now