14:Үх

430 115 2
                                    

🐰-POV.

Хичээлтэй учраас эрт сэрэн хажуудаа унтах залууг удаанаар ширтэнэ.

Миний Тэхён.

Чи л аюулгүй байвал өөрийгөө өвтгөж зовоохгүй байвал бүх зүйлээ мартсан ч болно.

Намайг ч бас.

Надад хайртай байхаа больж юу ч санахаа больж тэнэг хүн болсон ч болно.

Би хайртай хэвээрэй шүүдээ.Би чамайг санаж байгаа юм чинь.

Тэрнийг ширтсээр байтал удсанчгүй тэр том нүдэлсээр эвшээлгэнэ.

Сэрчихлээ.Миний эрдэнэ.

Тэхён:Хэзээ сэрсэн юм?

Би:Дөнгөж сая.

Тэр инээд алдсаар надад улам наалдан энгэрт минь шургана.

Тэхён:Ийм царайлаг залуу миний хажууд юу хийж байгаа юм бол?

Чамд хайртай болхоороол.

Би:Царайлаг найз залууга харж байна.

Тэр миний үгэнд хөхөрсөөр гэнэтхэн л огцом босоод суучихав.

Тэхён:Дургүй хүрчихлээ байна.

Би:Яагаад?

Тэхён:Чи яагаад ийм царайлаг юм бол.Зүгээр царай муутай байсан бол би чамайг өөр хүнд алдана гэж айхгүйшдээ.

Би:Чи хаана байна би тэнд л байх болно хонгор минь.Хаана ч байсан.

Тэхён хошуугаа унжуулсаар орноос босон шүүгээ онгойлгон өмсөх хувцасаа сонгож эхлэв.Нээрээ хичээл...

👩-POV.

Тэхён Жонгүг хоёр бүх зүйлээ бэлдчихээд яг л урьдын адил хамтдаа хичээлдээ явна.
Тэхёны дурсамжийг арчисанаас хойш тэр их олон юм хийж чаддаггүй болчихсон.Жишээ нь машин барих,зодолдох,хүйтэн царай гаргаж хамаг амьтан айлгаж явах гэх мэт.

Тэднийг сургууль дээр ирхэд Жимин Юнги хоёр сургуулийнхаа үүдэнд хүлээж байх нь тэр.

Жонгүг тэднийг харан гайхсаар амандаа үглэнэ "сонин л юм."

Тэхён инээд алдсаар очин Жиминтэй наалдвал Юнги тэр хоёрлуу муухай харсаар байсан юм.

Жонгүг:Яагаад муухай царайлчхаав.

Жимин:Саянаас хойш ингээд байгаа юм.Надруу яг ингээд муухай нүд гаргаад ширтээд байна?

Юнги ч үг үл дугарах бол Тэхён Жиминий шинэхэн будуулсан үсийг оролдсоор зөөлөн инээмсэглэнэ.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now