002.

283 55 18
                                    

У Сэүн явсны дараа Дану над дээр хүрч ирэв

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

У Сэүн явсны дараа Дану над дээр хүрч ирэв. Тэгээд цээж рүү долоовор хуруугаараа зөөлөн түлхээд "Ах ууртай байхад та харагдаад дэмий гэж бодоогүй юу!" гэж хэлээд өөдөөс харна. Тэр үнэхээр эгдүү хүрэм охин ч гэсэн У Сэүнийг хоромхон хараад өнгөрөхөд мэдэрдэг тэр мэдрэмжийг гүйцэж чаддаггүй нь бага зэрэг гунигтай.

"Ядаж л найз хөвгүүнтэй гэдгийг чинь мэдэх хэрэгтэй. Яваандаа би ахтай чинь дотносоод хоёулаа уулзахад асуудалгүй болвол дээр биш гэж үү?" Жунин түүнийг хөтлөх гэж байснаа болин зүгээр л хажууд нь алхана. Тэд үерхлийн эхэн шатанд яваа болохоор зураасыг тийм ч амар давж гарахгүй гэдгээ хоёул мэдэх аж.

"Эхний цаг чинь ямар хичээл юм?"

Дану ёолсоор "Хими гээд боддоо! Бүр хоёр цаг орно. Би ямар буруу хийсэн гэж ингэж их зовох ёстой гэж? Араас нь бүр математик хоёр цаг гээд бод." Тэр үнэхээр хичээлдээ суухыг хүсэхгүй байгаа бололтой өнөөх хошуугаа улам унжуулаад ирэв. Жунин түүнийг шоолон инээх ба хошууг нь чимхээд "Сурах ёстой. Надтай цуг хичээлээ таслаад сурлага чинь муудаад байвал би жинхэнээсээ ахын чинь гарт үхэх байх." Жунин хамраа үрчийлгэн ийн хэлэв.

"Тийм аймар юм ярьж байж инээж чадаж байна уу?" Дану түүнийг шоолсноо "Би хичээлдээ орлоо шүү ахаа." хэмээн ангийнхаа зүг алхлаа. Жунин түүний ардаас харан зогсох үед инээмсэглэл нь аажим аажмаар замхарч байгааг анзаарсангүй. Түүнийг араас харах хэдий ч мэлмийд нь тэр биш түүний ах л үзэгдэнэ.

___________

Өдөр хоног урсан өнгөрсөөр. Дану бид хоёрын үерхэл бага багаар дотносож байлаа. Өмнө хөтлөх ч зориг зүрх хүрдэггүй байсан бол одоо үнсэх зориг хүрэхгүй байх үе шат дээрээ яваа. Би хулчийсандаа биш. Тэр хэтэрхий нандин охин. Хамаагүй хүрвэл хагарч орхих үнэт шаазан шиг.

Хичээл таран сургуулийн үүдэнд түүнийг хүлээн зогсоно. Бид өдөр болгон хичээл тарсны дараа дор хаяж хоёр цагийг хамт байхад зориулдаг юм.

Don't say NO!Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα