003.

226 54 17
                                    

Тэнгэр гэнэт цэлмэсэн шигээ гэнэт л буцаад бүүдийгээд ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэнгэр гэнэт цэлмэсэн шигээ гэнэт л буцаад бүүдийгээд ирэв. Ойлгомжтой шүү дээ. Энэ бол намрын улирал.

Өмнө жилийн намар шаргал навчсаар дүүрэн, салхиар ивээгдэж өнгөрсөн бол энэ удаагийн намар чийгтэй бас жиндүү уур амьсгалтай байлаа. Жунин өглөөний цайгаа уучхаад сургууль руугаа дахиад л алхана. Тэр малгайтай цамцаа цахилгаандаагүй хэдий ч халаасандаа гараа хийгээд хамаг биеэ хумьсан байх аж. Тэр даарч байгаа ч цахилгаанаа дээшлүүлэх гэж яарсангүй.

Бас чихэвчинд нь тоглогдох дууны хэмнэлийг ч мэдрэх гэж оролдсонгүй. Харин ижил хүйстэн гэдгээ мэдэхийн тулд туршсан бүх зүйлс нь түүнийг ЧИ ИЖИЛ ХҮЙСТЭН гэж тодорхойлоод байгаад л бодлогоширч байлаа.

Тэр үнэхээр ижил хүйстэн бол Дануг өөртөө дасгах нь буруу гэж үзээд байв. Гэхдээ тэр Данугүй бол У Сэүнтэй ойрхон байж чадахаа больно гэсэн үг. Тэр У Сэүнтэй байхыг хамгаас их хүсч байгаа нь хачин. 

Бурхан минь! Би хэн нэгнийг өөрийнхөө төлөө ашиглах гэж байгаагаа үнэхээр үзэн ядаж байгаа ч... Яах аргагүй тэнэг тархи минь ийм зүйл л хийхийг зөвлөөд байна.

Сургууль дээр ирэхэд хичээл орох арай болоогүй байсан тул Данугийн анги руу очвол тэр өвдчихсөн болохоор чөлөө авсан гэж ангийнх нь охин надад хэлсэн юм. Арай ч дээ? Найз хөвгүүн нь байж ийм зүйлийг нь ч мэдээгүй явж байдаг.

Жунин өөрийгөө нэг сайн хараачхаад өөрийнхөө анги руу алхана.

Энэ сургууль лаг сургууль байтугай дажгүй сургууль гэж хэлэхэд ч хэцүү. Элитүүдийн сурдаг сургууль биш, энэ зүгээр л хотын захын сургууль. Зодоон цохион, замбараагүй зүйлсээр дүүрэн тийм л сургууль. Орчин нь тийм болохоос сургалтын хөтөлбөр сайтай, ер нь давгүй ч юм шиг.

Жунин сургуулийнхаа дөрвөн давхар буюу төгсөх ангийнхний эзэгнэдэг давхарт гарч ирэхэд өнөөх л маргаан нь болж байв. Мэдээж энэ бол Бэкхён болон Чанёол нарын маргаан юм.

Тэдний анги бараг л бүх зүйлээрээ өрсөлддөг гэхэд болно. Сурлага, урлаг бүр зодооноороо хүртэл. Тэд бол зодолддог төрлийнх нь хүмүүс.

Яг одоо би тэдний  нэгэн рүүгээ хашгирч байгаа дүр зургийг харж байна.

Пак Чанёол байх аа? Тэр өөрөөсөө арай намхан хөвгүүнийг дээрээс нь хараад доогтой инээнэ. Харин өнөөх нь мөчөөгөө тийм ч амархан өгдөггүй бололтой ямар нэг үг хэлэх агшинд л өндөр хөвгүүний царай хувираад ирнэ. Тэгснээ шууд л нэгэн рүүгээ нударга зангидаад дайрч эхлэв. Энэ хоёр бараг л өдөр болгон ингэдэг байх. Тэгээд захирлын өрөөнд орно. Захирал ямар ч арга хэмжээ авдаггүй. Тэгээд л болоо.

Хичээлийн цаг нэг мэдэхэд л өнгөрчихсөн байлаа. Найз охин минь өвдчихсөн байхад би мэдээж гэр лүүгээ явж болохгүй. Тиймээс У Сэүний гэр лүү яарсандаа бараг л гүйж байлаа. Жунин биеийн тамир дээр ч гүйдэггүй. Харин У Сэүн рүү бол гүйхээс ч илүүг хийхээр тийм л их татагдчихаад байгаа юм.

Бага зэрэг шударга бус ч гэсэн У Дану тэдний дунд хохирч үлдэх цор ганц хохирогч байлаа...

Данугийн гэрийн ойролцоо ирээд дэлгүүрээс Данугийн дуртай амттан болон бие тэнхрүүлэх шөл хийхэд ордог ногоог цуглуулаад тэднийд ороход У Сэүн хаалга тайлж өгсөн бөгөөд тэр үнэхээр, бүр үнэхээр ядруухан харагдаж байсан юм.

Нүднийх нь доод талд хөх хүрээ татаж, нойргүй хоносноос болсон уу нүд нь улайсан байлаа. Тэр дахиад л Жуниныг хөөх тэнхэлгүй болж орхисон юм.

Цаад өрөөнөөс Данугийн "Хэн бэ? Ахаа" гэх нь сонсогдож Сэүн харин үүдэнд зогсох Жунин руу харж санаа алдахаас өөр зүйл хийгээгүй юм. "Найз хөвгүүн чинь л байна" Сэүн залхсан өнгөөр ийн хэлээд Жуниныг гэртээ оруулав.

"Жунин ах уу?" Дану орноосоо босоод зочны өрөөндөө орж ирэх бөгөөд тэр ч бас сайнгүй харагдаж байлаа. "Та яагаад хүрээд ирсэн юм?" Дану цонхийсон царайнаасаа ичиж байгаа бололтой үсээ гараараа янзлангаа алхаж байсан юм.

"Юу гэсэн үг юм? Би найз хөвгүүн чинь байхад өвдсөн гэдгээ ч хэлэхгүй..." Жунин ердийн үед ярьдагаасаа зөөлөн ярьж байлаа. Тэдний гэрийн энергитэй бараг л зохьцож байсан гэхэд болно.

"Би хоол хийгээд өгье. Та хоёр бараг амарсан нь дээр байх. Сэүн, чи ч бас түүнээс дутахааргүй харагдаж байна." Жунин энгийн яриа мэт сонсогдуулахыг хичээж тэр нь ч амжилттай болсон юм. Гэхдээ түүний нэр өөрийн минь амнаас авиа болж гарах үед бараг өөрийнхөө хоолойнд хүртэл дурлахаа шахсан юм. Учир гэвээс миний хоолойнд биш түүний нэрэнд л байгаа биз.

"Сэүн ч гэх шиг"

"Би чамаас 3 сараар ах. Тиймээс хүндлэх шаардлага байхгүй" Жунины хоолой өндөрсөх үед Сэүн зүгээр л нүдээ эргэлдүүлээд ор луугаа яаран гүйсэн юм. Сэүн ч бас Жуниныг ирэхэд баярлаж байсан юм.

Үүнийгээ Дануд анхаарал тавих хүн өөрөөс нь өөр хүн байдагт баярласандаа, эсвэл ядарч байх үед нь туслах хүн ирсэнд гэж л бодож яваа биз...

———
a/n: hi💗 уг нь бичих хүсэл их байгаа ч зав зай гэж юм үнэхээр алж байна дөө😢 Ямартай ч гоё сэтгэгдэл үлдээгээрэй♥️ Тэгвэл маш их баярлана шүү💗

Loff u loffeez❤️‍🔥

Don't say NO!Where stories live. Discover now