006.

173 29 10
                                    

"Хөөх Ким Жунин ирэхгүй гурван хоног өнгөрөхөд л сэтгэл санаа цэлмээд явчих чинь?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хөөх Ким Жунин ирэхгүй гурван хоног өнгөрөхөд л сэтгэл санаа цэлмээд явчих чинь?"

Амралтын өдөр сайхан эхлэж байсан тул Сэүн Данугаар тоглоом хийн ийн хэлэхэд түүний дүү тийм ч хөгжилтэй хүлээж авсангүй. Ойлгомжтой шүү дээ Жунин зүгээр ч нэг ирэхгүй байгаа хэрэг биш. Түүний ээж өвдчихсөн байгаа шүү дээ.

Ийм үед Дану юу хийх ёстойгоо мэдэхгүй тул дэмий санаа зовж суухаас яалтай. "Ахаа тоглоом хийх юмаа олж ядаад байгаа юм уу?" Дану хөмсгөө гүн гэгч нь зангидан Сэүн рүү уцаарласан аясаар ийн хэлэх үед л Сэүн өөрийгөө ямар тэнэг амьтан гэдгээ ухаарсан юм.

Тэр ч гэсэн Жунинд санаа зовсондоо өнгөрсөн гурван хоногийн турш зогсолтгүй түүнийг бодож өнгөрөөсөн. Сүүлдээ Жунинд санаа зовж байгаагаа ч үзэн ядан үүнийгээ сатааруулах гэсэндээ ингэж тэнэгтэж буй нь саяны тоглоом байсан юм.

"Уучлаарай, зүгээр л чамайг сэтгэл санаагаар өргөх гэсэндээ..."

"Хэрэггүй ээ" Дану залхсан аятай өглөөний цайгаа уух бөгөөд утас руугаа ширтэн санаа алдана. "Ер нь ээж нь хэр байгаа юм бол? Яасан юм бол?" Сэүн өнгөрсөн өдрүүдийн адил бодолд автан буйдан дээр суулаа.

_____________

Жунин холбоогүй болоод тав хоног... Арав хоног өнгөрөв.

"Муу хөгийн новш чинь хүүхэд рүү ядаж ганц үг хэлчихэд яадаг байна аа"

Сэүн найзуудтайгаа хамт суунгаа хэдэн халбага шар айраг уух бөгөөд Данугийн найз хөвгүүн болох Ким Жуниныг зай завсаргүй муулан сууна. Ахлах сургуулийн сурагч яагаад шар айраг уун сууж байгаа вэ гэхээр угаасаа л ахлах сургуулийнхан уугаад эхэлчихсэн байдаг болохоор.

Тоглосон юмаа. Түүний найзууд ихэнх нь төгсчихсөн болохоор. Гэхдээ дээр дурьдсан зүйл үнэний ортой.

Мөн Сэүн хатуухан зүйл залгилах ч мөн дуртай юм.

"Хөөрхий Сэүний тархинд тэр бор хөвгүүн программчлагдчихжээ." Сухү жуумалзан Кёнсүгийн зүг харах бол тэр ч мөн адил бодолтой байсан юм.

Don't say NO!Where stories live. Discover now